D. Дэвү ба түүний ах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дэвү тэр хоёр бие биендээ их хайртай. Тэд зөвхөн массиваар тоглох дуртай. Аав нь тэдэнд $a$, $b$ массивуудыг өгсөн ба Дэвү-д $a$-г, ахад нь $b$ массивыг өгөв.

Дэвү маш дэггүй хүүхэд ба ахынх нь $b$ массивын хамгийн их утга түүний $a$ массивын хамгийн бага утгаас ядаж их биш байх ёстой гэж хүсэв.

Одоо чи энэ нөхцөлийг хангахад нь Дэвүд туслах хэрэгтэй. Чи массив дээр олон үйлдэл хийж болох ба аль ч массивын дурыг элементийг нэгээр нэмэгдүүлэх эсвэл хорогдуулах эрхтэй. Мөн энэ үйлдлээ массивын аль ч элемент дээр олон удаа хийж болохыг анхаараарай.

Чи Дэвүгийн нөхцөлийг хангахын тулд хийх үйлдлийн хамгийн бага тоог олох хэрэгтэй ба тэгээд л ах дүү нар тэмцэлгүй тайван тоглоно.

Оролт

Эхний мөрөнд нь зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 10^{5})$ байна. Дараагийн мөрөнд $a$ $(1 ≤ a_{i} ≤ 10^{9})$ массивыг илэрхийлсэн $n$ бүхэл тоог зайгаар тусгаарлан оруулна. Гуравдугаар мөрөнд $b$ $(1 ≤ b_{i} ≤ 10^{9})$ массивыг илэрхийлсэн $m$ бүхэл тоог зайгаар тусгаарлан оруулна.

Гаралт

Чи Дэвүгийн нөхцөлийг хангахын тулд хийх үйлдлийн хамгийн бага бүхэл тоог олох хэрэгтэй.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 2
2 3
3 5
Гаралт
3
Оролт
3 2
1 2 3
3 4
Гаралт
4
Оролт
3 2
4 5 6
1 2
Гаралт
0

Тэмдэглэл

Жишээ $1$, $a_{1}$-г нэгээр өсгөж, $b_{2}$-г нэгээр багасгаад дахин $b_{2}$-г нэгээр багасгана. Одоо $a$ массив [$3$; $3$], $b$ массив [$3$; $3$] болсон. Энд $a$ массивын хамгийн бага элемент нь $b$ массивын хамгийн их элементээс багагүй болсон. Иймээс Дэвүгийн нөхцөлийг хангахын тулд хийх үйлдлийн хамгийн бага тоо нь $3$ болно.

Жишээ $3$, чи ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй, Дэвүгийн тавьсан нөхцөл биелсэн байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...