C. Дэвү ба массивыг хуваах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дэвү жаахан байхдаа массивуудаар тоглох үнэхээр дуртай байсан. Тоглож байхад нь түүнд шийдвэрлэж чадахгүй сонирхолтой асуулт тулгарсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд нь та түүнд тусалж чадах уу?

Ялгаатай бүхэл тоонуудаас бүрдсэн массив өгөгдсөн. Массивыг $k$ ширхэг хэсгүүдэд хуваахдаа $p$ ширхэг хэсгийг хэсэг тус бүр дэхь элементүүдийн нийлбэр тэгш байхаар, үлдсэн $k - p$ ширхэг хэсгийг хэсэг тус бүр дэхь элементүүдийн нийлбэр сондгой байхаар хуваах боломжтой юу? (Хэсгүүд нь дараалсан байх албагүй гэдгийг анхаарна уу).

Хэрвээ массивыг хуваах боломжтой бол боломжит хуваалтын ямар нэг жишээ гаргана уу.

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан гурван $n$, $k$, $p$ ($1 ≤ k ≤ n ≤ 10^{5}; 0 ≤ p ≤ k$) бүхэл тоонуудаас бүрдэнэ. Дараагийн мөр нь $a$ массивын агуулгыг илэрхийлсэн зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоонуудаас бүрдэнэ: $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$).

Гаралт

Хэрвээ массивыг шаардсан аргаар хуваах боломжтой бол "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Хэрвээ шаардсан хэсгүүд байгаа бол эхний мөрийн дараа $k$ ширхэг мөр хэвлэнэ. Эдгээрийн $i$-р мөр нь $i$-р хэсгийг агуулна. Мөрөнд хэсгүүдийн агуулгыг дараах байдлаар хэвлэнэ: эхлээд хэсгийн элементүүдийн тоог хэвлэнэ, дараа нь хэсгийн бүх элементүүдийг дурын дарааллаар хэвлэнэ. Яг $p$ хэсгүүд нь тэгш нийлбэртэй, үлдсэн $k$-$p$ хэсэг бүр нь сондгой нийлбэртэй байх ёстой.

Боломжит хуваалт олон байвал аль нэгийг нь л хэвлэхэд болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 5 3
2 6 10 5 9
Гаралт
YES
1 9
1 5
1 10
1 6
1 2
Оролт
5 5 3
7 14 2 9 5
Гаралт
NO
Оролт
5 3 1
1 2 3 7 5
Гаралт
YES
3 5 1 3
1 7
1 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...