A. Дуучин Дэвү ба алиалагч Чуру

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дэвү бол алдартай сонгодог дуучин юм. Тэр олон том үйл ажиллагаа / баяр наадамд уригдсан байна. Саяхан түүнийг "Бүх дэлхийн сонгодог дуу дуулах их наадам"-д урьсан юм. Дэвүгээс гадна алиалагч Чуруг бас урьсан байв.

Дэвүд зохион байгуулагчид нь дууны жагсаалт мөн дуулахад шаардлагатай хугацааны жагсаалтыг өгсөн. Тэр $n$ дуу дуулах ёстой ба $i$-р дууг яг $t_{i}$ минут дуулна.

Алиалагч Чуру онигоо ярих болно. Түүний бүх онигоо яг 5 минут үргэлжилдэг байна.

Ихэнх хүмүүс Дэвүг сонсох гэж ирсэн. Гэвч мэдээж хэрэг дуу бүрийн дараа 10 минутын завсарлага хэрэгтэй. Нөгөө талаас, Чуру маш идэвхтэй хүн учраас түүнд ямар ч амралт хэрэггүй юм.

Чи зохион байгуулагчдын нэг ба үйл явдлыг оновчтой хувиарлах хэрэгтэй. Зарим нэг шалтгааны улмаас чи дараах нөхцлийг дагах ёстой:

  • Үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа $d$ минуаас ихгүй байна;
  • Дэвү бүх дуугаа дуулах ёстой;
  • Өмнөх хоёр нөхцлийг хангаад Чуру аль болох олон онигоо ярих ёстой.

Хэрвээ Дэвүгийн бүх дууг багтаах боломжгүй бол -1 гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд үйл ажиллагааны үеэр Чуругийн ярьж чадах хамгийн их онигооны тоог олно.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо $n$, $d$-г $(1 ≤ n ≤ 100; 1 ≤ d ≤ 10000)$ оруулна. Хоёрдугаар мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоо болох $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ $(1 ≤ t_{i} ≤ 100)$ байна.

Гаралт

Хэрвээ Дэвүгийн бүх дууг багтаах боломжгүй бол -1 гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд Чуругийн ярьж чадах хамгийн их онигооны тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 30
2 2 1
Гаралт
5
Оролт
3 20
2 1 1
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье. Үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа нь $30$ минут байна. Дараах байдлаар дээд тал нь $5$-н онигоо байж болно:

  • Эхлээд Чуру $5$ минут онигоо ярьна.
  • Дараа нь Дэвү $2$ минутын турш эхний дуугаа дуулна.
  • Дараа нь Чуру $10$ минут $2$ онигоо ярьна.
  • Одоо Дэвү $2$ минутын турш хоёр дахь дуугаа дуулна.
  • Дараа нь Чуру $10$ минут $2$ онигоо ярьна.
  • Одоо эцэст нь Дэвү хамгийн сүүлийн дуугаа $1$ минут дуулна.

Нийт зарцуулах хугацаа нь $5 + 2 + 10 + 2 + 10 + 1 = 30$ минут.

Хоёр дахь жишээ авч үзье. Дэвүгийн бүх дууг зохион байгуулах арга байхгүй. Тиймээс хариулт нь -1.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...