E. Хүүхэд ба олон өнцөгт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ удаад манай хүүхдэд энгийн олон өнцөгт байна. Тэр олон өнцөгтөө гурвалжингуудад хуваах арга замын тоог хайж байгаа ба эдгээр зам нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:

  • гурвалжингийн бүх орой нь олон өнцөгтийн нэг орой байна.
  • олон өнцөгтийн тал бүр нь гурвалжингийн нэг тал байна.
  • ямар ч хоёр гурвалжины огтлолцлын хэсгийн талбай нь тэнцүү тэг ба бүх гурвалжины талбайн нийлбэр нь олон өнцөгтийн талбайтай тэнцүү байна;
  • бүх гурвалжин олон өнцөгтийн дотор бүрэн байх ёстой;
  • гурдалжингийн тал бүр нь олон өнцөгтийн хоёр оройг агуулсан байх ёстой. Доорх зурагт зөв хуваах жишээг харуулсан байна.

Хүүхдэд туслана уу. Арга замын тоог тайлбарласны дагуу $1000000007$ $(10^{9}  +  7)$ модулиар тооцоол.

Оролт

Эхний мөр нь олон өнцөгтийн оройн тоо $n$ $(3 ≤ n ≤ 200)$ бүхэл тоо байна. Дараагийн $n$ мөр нь хоёр бүхэл тоо агуулна. $i$-р мөрөнд $x_{i}, y_{i}$ байна. $(|x_{i}|, |y_{i}| ≤ 10^{7})$ -- олон өнцөгтийн $i$-р орой нь цагийн зүүний дагуу эсвэл эсрэг дарааллаар байна.

Олон өнцөгт нь энгийн олон өнцөгт байна.

Гаралт

Гаралтын тоо нь $1000000007$ $(10^{9}  +  7)$ модулиар байна.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
0 0
0 1
1 1
1 0
Гаралт
2
Оролт
4
0 0
1 0
0 1
-1 0
Гаралт
1
Оролт
5
0 0
1 0
1 1
0 1
-2 -1
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээнд боломжтой хоёр хуваалт байна:

Хоёр дахь жишээнд боломжтой нэг хуваалт байна:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...