B. Хүүхэд ба олонлог

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хүүхдүүдийн өдрөөр хүүхэд Пикийн гэрт ирсэн ба тэдний гэр заваарсан байлаа. Пик үүнд их уурласан байна. Их олон чухал зүйлс алдагдсан бөгөөд ялангуяа түүний дуртай олонлог алдагджээ.

Аз болоход Пик өөрийн $S$ олонлогын талаар зарим нэг зүйлийг санаж байна:

  • эдгээр элементүүд нь $1$-ээс $limit$ хүртэлх ялгаатай бүхэл тоонууд;
  • -ийн утга нь $sum$-тай тэнцүү; $k$ нь $x$-н хоёртын бичлэгийн эхний нэгийнх нь байрлал бол $lowbit(x)$ нь $2^{k}$-тай тэнцүү байна. Жишээлбэл, $lowbit(10010_{2}) = 10_{2}, lowbit(10001_{2}) = 1_{2}, lowbit(10000_{2}) = 10000_{2}$ (хоёртын дүрслэл).

Дээрх бүх нөхцлийг хангасан аливаа $S$ олонлогыг олж Пикд туслана уу.

Оролт

Эхний мөр нь хоёр бүхэл тоо агуулна: $sum, limit$ $(1 ≤ sum, limit ≤ 10^{5})$.

Гаралт

Эхний мөрөнд $S$-н хэмжээг илэрхийлсэн $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоог хэвлэнэ. Дараа нь $S$-н элементүүдийг ямар нэг дарааллаар хэвлэнэ. Хэрвээ олон хариулт байгаа бол тэдгээрийн аль нэгийг нь хэвлэнэ.

Тохиромжтой олонлогыг олж чадахгүй бол $-1$ гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 5
Гаралт
2
4 5
Оролт
4 3
Гаралт
3
2 3 1
Оролт
5 1
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээнд: $lowbit(4) = 4, lowbit(5) = 1, 4 + 1 = 5$.

2 дахь жишээнд: $lowbit(1) = 1, lowbit(2) = 2, lowbit(3) = 1, 1 + 2 + 1 = 4$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...