A. Хүүхэд ба гэрийн даалгавар

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг удаа хүүхдийн гэрийн даалгаварт олон сонголттой асуултаас бүрдсэн тест өгсөн байна. Асуултын олон сонголт нь яг дөрвөн сонголттой: $A$, $B$, $C$, $D$. Сонголт бүр нь тайлбартай бөгөөд хүүхэд зөвхөн нэгийг нь л сонгох ёстой.

Аз болоход хүүхэд хэцүү тестийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар мэддэг. Хүүхэд дараах алгоритмыг дагах болно:

  • Хэрвээ бусад тайлбараас наад зах нь хоёр дахин богино тайлбар байдаг бол, эсвэл бусад тайлбараас наад зах нь хоёр дахин урт ямар нэг тайлбар байдаг бол хүүхэд түүнийг гайхалтай сонголт гэж бодно.
  • Хэрвээ яг нэг гайхалтай сонголт байгаа бол хүүхэд тэрийг сонгоно. Эсрэг тохиолдолд хүүхэд $C$-г (хүүхэд хамгийн азтай сонголт гэж боддог) сонгоно.

Танд олон сонголттой асуултууд өгөгдсөн, та хүүхдийн сонголтыг урьдчилан таамаглаж чадах уу?

Оролт

Эхний мөр нь "$A.$"-р эхлэнэ (хашилтгүйгээр), дараа нь $A$ сонголтын тайлбар байна. Дараагийн гурван мөрөнд бусад сонголтууд ижил хэлбэрээр байна. Тэдгээр нь $B$, $C$, $D$ дарааллаар байна. Угтвар "$X.$"-н дараа тайлбар байна, тиймээс тайлбарын уртад угтварыг тоолох ёсгүй.

Тайлбар бүр нь хоосон биш ба хамгийн ихдээ $100$ тэмдэгтээс бүрдэнэ. Тэмдэгт бүр нь Англи том үсэг, эсвэл Англи жижиг үсэг, эсвэл "_" байж болно.

Гаралт

Нэг мөрөнд хүүхдийн сонголтыг хэвлэнэ: "A$", "B$", "C$", "D$" (хашилтгүйгээр).

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
A.VFleaKing_is_the_author_of_this_problem
B.Picks_is_the_author_of_this_problem
C.Picking_is_the_author_of_this_problem
D.Ftiasch_is_cute
Гаралт
D
Оролт
A.ab
B.abcde
C.ab
D.abc
Гаралт
C
Оролт
A.c
B.cc
C.c
D.c
Гаралт
B

Тэмдэглэл

Эхний жишээнд эхний сонголтын урт 39, хоёр дахь сонголтын урт 35, гурав дахийнх 37, сүүлийнх 15 урттай байна. Сонголт $D$ (15 урттай) нь бусад бүх сонголтоос хоёр дахин бага урттай, тйимээс энэ нь гайхалтай сонголт байна. Өөр гайхалтай сонголт байхгүй учраас хүүхэд $D$-г сонгоно.

Хоёр дахь жишээнд гайхалтай сонголт байхгүй, тиймээс хүүхэд хамгийн азтай сонголт $C$-г сонгоно.

Гурав дахь жишээнд $B$ (2 урттай) нь бусад сонголтуудаас хоёр дахин урт, тиймээс энэ нь гайхалтай сонголт юм. Өөр гайхалтай сонголт байхгүй учраас хүүхэд $B$-г сонгоно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...