A. Автобусны буудал дээрх дараалал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Одоо бол Оросын хөдөөний зуслангийн байшинлуугаа явдаг үе бөгөөд автобусны буудал маш их хүнтэй байна. Хүмүүс өөрсдөө зусланлуугаа ховор явдаг ба ихэвчлэн бүлэг болоод бүлгээрээ дарааллан зогсдог.

Автобусны буудал дээр $n$ бүлэг хүмүүсийн дараалал байна. $i$-р бүлэг нь $a_{i}$ хүмүүстэй эхэлнэ. Автобусны буудал дээр $30$ минут тутамд хоосон автобус ирээд хамгийн ихдээ $m$ хүн авч чадна. Мэдээжийн хэрэг, эхний бүлэг хүмүүсийг эхлээд автобусанд оруулна. Дараа нь хоёрдугаар бүлэг хүмүүс гэх мэтчилэн явна. Бүлгүүдийн дараалал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг санаарай. Түүнчлэн хэрвээ одоогийн автобусанд бүлгийн бүх гишүүд багтахгүй бол эдгээр багтаагүй гишүүд нь дарааллын дараагийн бүлэгтэй хамт дараагийн автобусыг хүлээнэ.

Чиний даалгавар бол зусланруу $n$ бүлгийг бүгдийг нь тээвэрлэхэд хэдэн автобус хэрэгтэйг тодорхойлох юм.

Оролт

Эхний мөр нь $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 100)$ хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн мөрөнд $n$ бүхэл тоонууд: $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ m)$ байна.

Гаралт

Зусланруу $n$ бүлгийг бүгдийг нь тээвэрлэхэд хэрэгтэй автобусны тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 3
2 3 2 1
Гаралт
3
Оролт
3 4
1 2 1
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...