A. Китахара Харукигийн бэлэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Китахара Харуки Тоума Казуки болон Огисо Сэцуна нарт $n$ алим авсан. Одоо тэр бүх алимыг хоёр найздаа хуваана.

Алим бүрийн жин нь 100 эсвэл 200 грамм байна. Мэдээж хэрэг Китахара Харуки хоёр найзынхаа алийг нь ч гомдоохыг хүсэхгүй байгаа. Тиймээс Тоума Казукид өгсөн алимны jin Огисо Сэцунад өгсөн алимны jin тэнцүү байх ёстой.

Гэвч харамсалтай нь яг одоо Китахара Харукид хутга байсангүй, тэгэхээр ямар ч алимыг хувааж чадахгүй. Хоёр найздаа бүх алимыг хуваах арга байгаа эсэхийг түүнд хэлж өгч туслана уу.

Оролт

Эхний мөр нь алимнуудын тоо $n$ $(1 ≤ n ≤ 100)$ бүхэл тоог агуулна. Хоёр дахь мөр нь $w_{1}, w_{2}, ..., w_{n}$ ($w_{i} = 100$ эсвэл $w_{i} = 200$) бүхэл тоонуудыг агуулна, $w_{i}$ нь $i$-р алимны жин.

Гаралт

Хэрвээ хоёр найздаа бүх алимыг хуваах боломжтой бол "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
100 200 100
Гаралт
YES
Оролт
4
100 100 100 200
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээнд Огисо Сэцунад эхний болон сүүлийн алимыг, Тоума Казукид дундах алимыг өгч болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...