B. Хөл бөмбөгийн хэрэгсэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ багууд оролцдог хөл бөмбөгийн тэмцээнийг авч үзье. Баг бүр хоёр хөл бөмбөгийн хэрэгсэлтэй: өөрийн талбайн болон айлын талбайн. $i$-р багын өөрийн талбайн хэрэгсэл нь $x_{i}$ өнгөтэй ба айлын талбайн хэрэгсэл нь $y_{i}$ $(x_{i} ≠ y_{i})$ өнгөтэй.

Энэ тэмцээнд баг бүр өөрийн талбайд нэг удаа, айлын талбайд бусад багуудтай ($n(n - 1)$ нийт тоглолт) нэг тоглоно. Багууд өөрийн талбайд тоглохдоо уламжлал ёсоор өөрийн талбайн хэрэгсэлтэй тоглоно. Айлын талбайд тоглохдоо айлын талбайн хэрэгсэлтэй тоглоно. Гэхдээ хэрвээ хоёр баг ижил өнгийн хэрэгсэлтэй тогловол ялгагдахгүй. Энэ тохиолдолд айлын баг өөрийн талбайн хэрэгсэлтэй тоглоно.

Уг тэмцээнд баг бүр хэдэн тоглолтонд өөрийн талбайн хэрэгсэлтэй, хэдэн тоглолтонд айлын талбайн хэрэгсэлтэй тоглохыг тооцоол.

Оролт

Эхний мөрөнд багуудын тоо болох $n$ $(2 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоог оруулна. Дараагийн $n$ мөрүүдэд багуудын тодорхойлолт байна. $i$-р мөр нь зайгаар тусгаарлагдсан $x_{i}$, $y_{i}$ $(1 ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{5}; x_{i} ≠ y_{i})$ хоёр тоог агуулна. Эдгээр нь $i$-р багийн гэрийн болон айлын талбайн хэрэгслийн өнгийн тоо юм.

Гаралт

Нэг мөрөнд баг бүрийн зайгаар тусгаарлагдсан хоёр тоо хэвлэнэ. Эдгээр тооууд нь харгалзан тухайн багийн гэрийн болон айлын талбайн хэрэгсэлтэй тоглох тоглолтуудын тоо юм. Хариултыг багуудыг оруулсан дарааллаар хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2
2 1
Гаралт
2 0
2 0
Оролт
3
1 2
2 1
1 3
Гаралт
3 1
4 0
2 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...