A. Багууд сонгох

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саратовын улсын их сургууль олимпиадын програм зохиогчийн сургалтын төв (SSU OPTC) нь $n$ оюутантай. Оюутан бүр нь ACM ICPC-н дэлхийн програмчлалын аварга шалгаруулах тэмцээнд таны мэдэх удаа оролцсон. ACM ICPC-н журмын дагуу хүн бүр хамгийн ихдээ 5 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож болно.

SSU OPTC-н дарга саяхнаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор багуудыг цуглуулсан. Баг бүр яг гурван хүнээс бүрдэх ба ямар ч хүн хоёр ба түүнээс дээш багын гишүүн байж болохгүй. Хэрвээ аварга шалгаруулах тэмцээнд баг бүрийн гишүүд хамгийн багадаа $k$ удаа оролцох бол дарга хамгийн ихдээ хэдэн баг бүрдүүлж чадах вэ?

Оролт

Эхний мөр нь $n$ ба $k$ $(1 ≤ n ≤ 2000; 1 ≤ k ≤ 5)$ хоёр тоо агуулна. Дараагийн мөр нь $n$ бүхэл тоонууд агуулна: $y_{1}, y_{2}, ..., y_{n}$ $(0 ≤ y_{i} ≤ 5)$, $y_{i}$ нь $i$-р хүн ACM ICPC дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа орсныг харуулна.

Гаралт

Асуудлын хариулт нэг бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 2
0 4 5 1 0
Гаралт
1
Оролт
6 4
0 1 2 3 4 5
Гаралт
0
Оролт
6 5
0 0 0 0 0 0
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээнд зөвхөн нэг баг бүрдүүлнэ: нэгдүгээр, дөрөвдүгээр, тавдугаар оролцогчид.

Хоёр дахь жишээнд ямар ч баг бүрдэхгүй.

Гурав дахь жишээнд хоёр баг бүрдэнэ. Аль ч оролцогчоор хоёр багийг бүрдүүлж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...