A. Хар талбай

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тун саяхан Жүүри гэдэг ухаалаг оюутанд лекц уйтгартай байсан учраас өөрийн супер мэдрэгчтэй утсан дээрээ "$Хар талбай$" нэртэй тоглоом татаж авахаар шийдсэн.

Энэ тоглоом нь утасны дэлгэцийг босоогоор дөрвөн хэсэгт хуваадаг. Секунд бүрт хар талбайн нэг хэсэг гарч ирнэ. Тоглоомын дүрэм ёсоор Жүүри энэ секундэд талбайн харгалзах хэсэгт хүрэх ёстой. Жүүри ухаалаг ч бас залхуу нэгэн юм. Тиймээс тэр $i$-р хэсэгт хүрэхэд яг $a_{i}$ калори хаяна гэж үзсэн.

Чамд $s$ тэмдэгт мөр байгаа ба $a_{1}, a_{2}, a_{3}, a_{4}$ тоонууд нь тоглоомын үйл явцыг тодорхойлно. Бүх талбайг устгахад Жүүрид хичнээн калори шаардлагатай вэ?

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан дөрвөн бүхэл тоо $a_{1}$, $a_{2}$, $a_{3}$, $a_{4}$ ($0 ≤ a_{1}, a_{2}, a_{3}, a_{4} ≤ 10^{4}$) агуулна.

Хоёр дахь мөр нь $s$ ($1 ≤ |s| ≤ 10^{5}$) тэмдэгт мөрийг агуулах ба хэрвээ тэмдэгт мөрийн $і$-р тэмдэгт нь "$1$"-тэй тэнцүү бол $i$-р секундэд талбайн эхний хэсэгт хүрсэн, хэрвээ "$2$"-той тэнцүү бол хоёрдугаар хэсэгт, "$3$"-тай тэнцүү бол гуравдугаар хэсэгт, "$4$"-тэй тэнцүү бол дөрөвдүгээр хэсэгт хүрсэн гэж үзнэ.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь Жүүригийн хаясан нийт калорийн тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 2 3 4
123214
Гаралт
13
Оролт
1 5 3 2
11221
Гаралт
13
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...