E. Мод таалгасан нь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Яхаб Яхабина хоёр дүүрэн модтой ой руу зугаалганд явав. 5 минут ч өнгөрөөгүй байхад Яхаб програмчлалын модны тухай эргэцүүлж эхлэв. Тэгээд нэг шинэ бодлого зохиогоод Яхабинагаар бодуулах болов. Хэрэв бодож чадахгүй бол Яхаб түүнд хоолноосоо өгөхгүй гэв.

Яхаб Яхабинаас асуув: чи ийм үндэстэй мод байгуулж чадах уу?

  • дотоод зангилаа (зангилаа хамгийн багадаа нэг мөчиртэй) бүр нь хамгийн багадаа хоёр мөчиртэй
  • $i$-р зангилаа $c_{i}$ зангилаатай дэд модтой

Яхабина бодсоны эцэст Яхабын хязгаарлалтуудыг дагаж чадах боломжит мод олдохгүй байж болохыг ойлгов. Ингэвэл Яхаб бүх хоолоо идэх болно. Чи Яхабинад туслах хэрэгтэй: Хэрвээ Яхабын хязгаарлалтуудыг дагах мод хамгийн багадаа нэг байдаг бол түүнийг тодорхойлно.

Шаардагдсан мод $n$ зангилаа агуулсан байх ёстой.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 24$) бүхэл тоог оруулна. Дараагийн мөр нь $n$ эерэг бүхэл тоонууд агуулна: $i$-р тоо нь $c_{i}$-г $(1 ≤ c_{i} ≤ n)$ дүрслэнэ.

Гаралт

Хэрвээ Яхабын хязгаарлалтуудыг дагах мод хамгийн багадаа нэг байдаг бол нэг мөрөнд "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
1 1 1 4
Гаралт
YES
Оролт
5
1 1 5 2 1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...