B. Бөмбөгтэй тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Яхаб IOI сургалтанд байна. Зума шиг тоглоомыг илүү сайн сурах ямар арга байна вэ?

Дарааллуулж тавьсан $n$ бөмбөгнүүд байна. Бөмбөг бүр нь $k$ өнгөнүүдийн аль нэг өнгөөр будагдсан. Эхлээд мөр нь гурав болон түүнээс илүү тооны ижил өнгийн дараалалсан бөмбөг агуулахгүй. Яхабд $x$ өнгөтэй нэг бөмбөг байгаа ба тэр мөрийн аль ч байрлалд (магадгүй өөр хоёр бөмбөгний дунд) бөмбөгөө оруулж чадна. Хэрвээ энэ үед мөрөнд гурав ба түүнээс илүү тооны дараалалсан ижил өнгийн бөмбөг байгаа бол тэдгээр нь тэр дороо устана. Гурав болон түүнээс илүү тооны ижил өнгийн дараалалсан бөмбөг байхгүй болох хүртэл энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтан хийнэ.

Жишээлбэл Яхабд мөрийн бөмбөгнүүд [хар, хар, цагаан, цагаан, хар, хар] ба цагаан бөмбөг байгаа. Тэр хоёр цагаан бөмбөгний хооронд цагаан бөмбөгөө оруулсан учраас гурван цагаан бөмбөг устаж, дөрвөн хар бөмбөг дараалалж тэд устана. Эцэст нь энэ мөр ямар ч бөмбөг агуулахгүй, тиймээс Яхаб 6 бөмбөгийг бүгдийг нь устгасан.

Яхаб аль болох олон бөмбөг устгахыг хүсэж байгаа. Чамд мөрийн бөмбөгнүүдийн тодорхойлолт болон Яхабын бөмбөгний өнгө өгөгдсөн. Мөрөөс устгаж чадах бөмбөгнүүдийн хамгийн их тоог хэлж өгж Яхадб туслана уу.

Оролт

Эхний мөр нь гурван бүхэл тоо агуулна: $n$ ($1 ≤ n ≤ 100$), $k$ ($1 ≤ k ≤ 100$), $x$ ($1 ≤ x ≤ k$). Дараагийн мөр нь зайгаар тусгаарлагдсан $c_{1}, c_{2}, ..., c_{n}$ ($1 ≤ c_{i} ≤ k$) гэсэн $n$ тоо агуулна. $c_{i}$ тоо нь мөрийн $i$-р бөмбөгний өнгийг илэрхийлнэ.

Эхлээд мөрөнд гурав болон түүнээс илүү тооны ижил өнгийн дараалалсан бөмбөг байхгүй байна.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь Яхабын устгаж чадах хамгийн их бөмбөгний тоо.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
6 2 2
1 1 2 2 1 1
Гаралт
6
Оролт
1 1 1
1
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...