E. Уралдаан

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр Берландад $s$ километрийн урт зам бүхий авто уралдаан зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг уралдааны зам нь $s$ километр урт бүхий шулуун замаар дүрслэгдэнэ. Нийт $n$ ширхэг машин уг уралдаанд оролцож байгаа бөгөөд эдгээр бүх машинууд нь нэгэн зэрэг уралдааны замын гараанаас хөдлөх юм. Машин бүрийн хувьд тухайн сегментийн туршид тогтмол хурдтай явах сегментүүдийн дараалал мэдэгдэж байгаа юм. $i$-р машины $j$-дэх сегмент гэдэг нь $(v_{i, j}, t_{i, j})$ хос байх бөгөөд энд $v_{i, j}$ нь уг сегментийн туршид машины явах хурдны километр/цаг гэсэн нэгжээр өгөгдсөн утга ба $t_{i, j}$ нь уг хурдтайгаар машин хэдэн цаг явахыг илэрхийлэх утга байх юм. Сегментүүд нь тухайн машин уг замаар хэрхэн явсан дарааллаар өгөгдөнө.

Таны даалгавар бол уралдааны туршид хэчнээн удаа нэг машин өөр нэгэн машиныг гүйцэж түрүүлсэн болохыг тооцоолох юм. Нэг машин нь өөр нэгэн машины урд гарч ирэхийг гүйцэж түрүүлэх гэж үзнэ. Бүх гүйцэж түрүүлэх явдлууд нь хоромхон зуур болсон гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл 2 машин яг хамтдаа зэрэгцэн явж байхад эерэг урттай хугацааны сегмент байхгүй байна. Хугацааны зарим хэсэгт хэд хэдэн гүйцэж түрүүлэх явдал гарч болно. Энэ тохиолдолд тэдгээрийг тусад нь тооцох хэрэгтэй. Гараа болон бариан дээр машинууд уулзалдахыг гүйцэж түрүүлэх гэж тооцохгүй.

Оролт

Эхний мөрөнд машинуудын тоо болон уралдааны замын уртыг километрээр илэрхийлэх 2 бүхэл тоо $n$ болон $s$ ($2 ≤ n ≤ 100, 1 ≤ s ≤ 10^{6}$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд машин болгоны сегментүүдийн дарааллын тайлбар өгөгдөнө. Тайлбар болгон нь бүхэл тоо $k$ ($1 ≤ k ≤ 100$)-аар эхлэх бөгөөд энэ нь уг дараалалд байх сегментийн тоог илэрхийлнэ. Дараа нь зайгаар тусгаарлагдсан $k$ ширхэг бүхэл тоонуудын хос өгөгдөнө. Хос болгон нь тухайн сегментийн хурд болон хугацаанаас тогтох юм. Эдгээр бүхэл тоонууд нь эерэг байх бөгөөд 1000-аас хэтрэхгүй байна. Мөн машин бүрийн хувьд бүх сегментүүдийн уртуудын (километрээр тооцно) нийлбэр нь $s$-тэй тэнцүү байх ба бүх гүйцэж түрүүлэх явдлууд нь хоромхон зуур болсон гэж үзнэ.

Гаралт

Уралдааны туршид хэчнээн удаа нэг машин өөр нэгэн машиныг гүйцсэн болохыг илэрхийлэх ганц тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 33
2 5 1 2 14
1 3 11
Гаралт
1
Оролт
2 33
2 1 3 10 3
1 11 3
Гаралт
0
Оролт
5 33
2 1 3 3 10
1 11 3
2 5 3 3 6
2 3 1 10 3
2 6 3 3 5
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...