C. Азтай билетүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася билетэн дээрх тоо $3$-т хуваагддаг бол азтай билет гэж боддог байв. Тэр тийм билетний том цуглуулгатай боловч нэг ѳдѳр түүний дүү Леонид уурандаа уг цуглуулгыг эвдэхээр шийдэв. Тэр эхлээд билет бүрийг хоёр хуваасан ч энэ нь хангалтгүй санагдсан тул заримыг нь гаргаж шидэв. Үүнийг хараад Вася цочирдсон ч буцаан цуглуулгаа бүрдүүлэхийг ородсоор байлаа. Тэр тэндээс хэдэн хосыг сонгож хос бүр нь азтай билет болсон байхаар цавуудав. Үлдсэн хэсгийг нь Вася дурамжхан хаялаа. Тэр $2t$ хэсгийг цавуудсаны дараа тус бүр нь азтай байх $t$ ширхэг билеттэй боллоо.

Леонид билетүүдийг хоёр хэсэгт хуваахдаа нэгдүгээр хэсэг нь түүний эхний хэдэн цифрийг агуулах ба хоёрдахь хэсэг нь үлдсэн цифрүүдийг агуулахаар хуваасан.

Вася дуртай хэсгээ хүссэн газраа тавьж болох ба гол нь азтай билет үүссэн байхаар цавуудна. Жишээлбэл, $123$ ба $99$ хэсгүүдийг $12399$, $99123$ гэсэн хоёр янзаар нааж болно.

Вася хамгийн ихдээ хэдэн ширхэг азтай билеттэй болох боломжтой вэ?

Оролт

Эхний мѳр хэсгүүдийн тоо болох $n$ ($ 1 ≤ n ≤ 10^4$) бүхэл тоог агуулна. Хоёрдугаар мѳр хэсгүүд дээрх тоо болох $n$ ширхэг $a_i$ ($ 1 ≤a_i ≤ 10^8$) бүхэл тоог агуулна. Вася зѳвхѳн хоёр хэсгийг л цавуудаж чадна. Бүр анхнаасаа азтай байх хэсэг байсан ч заавал ѳѳр нэг хэсэгтэй нийлүүлж цавуудан азтай билет үүсгэх ёстой. Вася заавал бүх хэсгийг ашиглах албагүй. Үүссэн билетэн дээрх тоонууд адилхан байж болно.

Гаралт

Сэргээж чадах боломжит хамгийн олон ширхэг азтай билетийн тоо болох ганц бүхэл тоог хэвлэ. Азтай билет бүрийг яг хоёр хэсэг нааж хийнэ гэдгийг битгий мартаарай.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3
123 123 99
Гаралт
1
Оролт
6
1 1 1 23 10 3
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...