B. Захидал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася сонингийн гарчгийн үсгүүдийг хайчлан нэргүй захиа бичихээр шийдэв. Тэрээр гарчиг $s_1$ болон явуулахыг хүссэн текст $s_2$-ийг мэдэж байв. Вася гарчигний үсэг бүрийг нэгээс олонгүй удаа ашиглаж болно. Вася гарчигнаас хоосон зайг хайчлахгүй ба түүнийг хоосон зай үлдээн орлуулж тэмдэглэнэ. Түүнд шаардлагатай текстээ бүрдүүлж чадах эсэхийг мэдэхэд нь тусална уу.

Оролт

Эхний мѳр сонингийн гарчиг болох $s_1$-ийг агуулна. Хоёрдугаар мѳр захидлын текст $s_2$-ыг агуулна. $s_1$, $s_2$ нь хоосон биш ба зай, Латин цагаан толгойн том, жижиг үсгүүдээс бүрдэх бѳгѳѳд урт нь $200$ тэмдэгтээс хэтрэхгүй. Вася гарчигнаас хоосон зайг авах шаардлагагүй. Том ба жижиг үсэг нь ялгаатайд тооцогдоно

Гаралт

Вася ѳгөгдсөн нэргүй захиаг бичиж чадах бол YES, бусад тохиолдолд NO гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
Instead of dogging Your footsteps it disappears but you dont notice anything
where is your dog
Гаралт
NO
Оролт
Instead of dogging Your footsteps it disappears but you dont notice anything
Your dog is upstears
Гаралт
YES
Оролт
Instead of dogging your footsteps it disappears but you dont notice anything
Your dog is upstears
Гаралт
NO
Оролт
abcdefg hijk
k j i h g f e d c b a
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...