D. Харьцуул & Барь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Цагдаагийн төв газар өөр өөр түвшний давтамж бүхий дохио хүлээн авав. Тэд тун сэжигтэй $s_{1}$ ба $s_{2}$ гэсэн тэмдэгт мөрийг давтамжит дохионоос хүлээн авчээ. Тэдний сэжиглэж байгаагаар энэ хоёр тэмдэгт мөр нь хоёр ялгаатай гэмт хэрэгтнүүдээс ирж байгаа ба тэд ямар нэг хорон үйл ажиллагаа явуулах гэж байгаа.

Одоо тэд эдгээр тэмдэгт мөрүүдээс хамгийн бага урт бүхий ерөнхий дэд тэмдэгт мөр хайж байгаа аж. Дэд тэмдэгт мөр нь эдгээр тэмдэгт мөрүүдэд яг нэг нэг удаа орсон байх ёстой.

$s_{1}$ ба $s_{2}$ гэсэн Латин цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтох тэмдэгт мөрүүд өгөгдсөнөөр хамгийн бага урттай, $s_{1}$ ба $s_{2}$ тэмдэгт мөрүүдэд яг нэг удаа орсон $p$ дэд тэмдэгт мөрийг ол. Дэд тэмдэгт мөр болон цор ганц байх тухай тэмдэглэлээс харна уу.

Оролт

Эхний мөрөнд $s_{1}$ ба хоёр дахь мөрөнд $s_{2}$ $(1 ≤ |s_{1}|, |s_{2}| ≤ 5000)$ өгөгдөнө. Тэмдэгт мөрүүд Латин цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтоно.

Гаралт

$s_{1}$ ба $s_{2}$ тэмдэгт мөрүүдэд яг нэг удаа орсон хамгийн богино $p$ дэд тэмдэгт мөрийг хэвлэ. Хэрэв байхгүй бол "-1" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
apple
pepperoni
Гаралт
2
Оролт
lover
driver
Гаралт
1
Оролт
bidhan
roy
Гаралт
-1
Оролт
testsetses
teeptes
Гаралт
3

Тэмдэглэл

Бидэнд $a = a_{1}a_{2}a_{3}...a_{|a|}$ гэсэн тэмдэгт мөр байгаа гэж үзье. Энд $|a|$ нь $a$-ийн урт ба $a_{i}$ нь $i$ дэх үсэг нь.

$a_{l}a_{l + 1}a_{l + 2}...a_{r}$ $(1 ≤ l ≤ r ≤ |a|)$ тэмдэгт мөрийг $a$ тэмдэгт мөрийн $[l, r]$ дэд тэмдэгт мөр гэнэ.

$[l, r]$ дэд тэмдэгт мөр нь $a$-ийн цор ганц дэд тэмдэгт мөр байх гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $l_{1} ≠ l$ ба $[l_{1}, r_{1}]$ нь $[l, r]$-тай ижил байх $l_{1}, r_{1}$ хос дугаар олдохгүй байх явдал юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...