A. Цагдаа элсүүлэх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ аялал танай хотын цагдаагийн газраас эхэлнэ. Цагдаагийн газар эхэндээ ямар ч хүн хүч байгаагүй учраас тэд шинээр хөлсний ажилчдаар бүлэг үүсгэж эхэлсэн.

Үүнтэй зэрэгцэн хот дотор гэмт хэргүүд гарсаар л байгаа ба цагдаагийн нэг гишүүн нь нэг л гэмт хэрэг мөрдөн шалгаж чадна.

Хэрвээ ямар ч цагдаагийн ажилчин чөлөөтэй байхгүй үед гэмт хэрэг гарсан бол энэ нь илрэхгүй өнгөрнө.

Гэмт хэргүүд болон элсүүлсэн хөлсний ажилчид он цагийнхаа дарааллаар өгөгдсөн бол илрээгүй гэмт хэргийн тоог ол.

Оролт

Эхний мөрөнд бүхэл $n (1 ≤ n ≤ 10^{5})$ буюу үйл явдлуудын тоог, дараагийн мөрөнд $n$ бүхэл тоогоо зайгаар тусгаарлан оруулна.

Хэрэв гэмт хэрэг гарсан бол -1 байна. Харин эсрэг тохиолдолд эерэг тоо байх ба тухайн үед элсүүлсэн ажилчдын тоо байна. Нэг удаадаа хөлсний ажилчдын тоо 10-аас ихгүй байна.

Гаралт

Илрээгүй гэмт хэргийн тоо буюу бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
-1 -1 1
Гаралт
2
Оролт
8
1 -1 1 -1 -1 1 1 1
Гаралт
1
Оролт
11
-1 -1 2 -1 -1 -1 -1 -1 -1 -1 -1
Гаралт
8

Тэмдэглэл

Хоёрдугаар жишээний хувьд:

  1. Эхлээд нэг ажилчин хөлсөлсөн.
  2. Гэмт хэрэг гарсан тул сүүлд хөлсөлсөн байгаа ажилтан хэргийг шалгана.
  3. Нэг ажилчин хөлсөлсөн.
  4. Дахиад гэмт хэрэг гарсан учраас сүүлд хөлсөлсөн ажилтан хэргийг шалгана.
  5. Дахин гэмт хэрэг гарлаа. Гэвч цагдаагийн газар чөлөөтэй ажилчин байхгүй тул энэ хэрэг илрэхгүй.
  6. Нэг ажилчин хөлсөлсөн.
  7. Нэг ажилчин хөлсөлсөн.
  8. Нэг ажилчин хөлсөлсөн.

Хариулт нь нэг болно. Учир нь (алхам 5 дээр) нэг гэмт хэрэг илрээгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...