A. Сережа ба сэнжтэй аяганууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сережа найзууддаа зориулж сонирхолтой тоглоом гаргасан байна. Тоглоом дараах байдлаар явагдана. Эхлээд ширээн дээр хоосон аяга болон устай $n$ сэнжтэй аяганууд байна. Дараа нь бүх тоглогчид ээлжээр шилжүүлнэ. Шилжүүлэх явцад тоглогч хоосон биш сэнжтэй аягыг авч бүх усыг хоосон аягаруу юүлдэг. Хэрвээ аяга халивал тухайн тоглогчийг ялагдсанд тооцно.

Удалгүй Сережагийн найзууд энэ тоглоомыг дуулаад тоглохыг хүсэв. Нөгөө талаас түүний найзууд заасан аргаар ямар ч ялагдагчгүй тоглож болох эсэхийг Сережа мэдэхийг хүсэв. Чамд бүх сэнжтэй аяганууд болон хоосон аяганы хэмжээ өгөгдсөн. Мөн Сережа $(n - 1)$ найзуудтай гэдгийг чи мэднэ. Сережагийн найзууд ялагдагчгүй тоглож чадах эсэхийг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд сэнжтэй аягануудын тоо болох $n$ бүхэл тоо ба хоосон аяганы хэмжээ болох $s$ бүхэл тоог оруулна $(2 ≤ n ≤ 100; 1 ≤ s ≤ 1000)$. Дараагийн мөрөнд $n$ бүхэл тоонуудыг $a_{1}$, $a_{2}$, $...$, $a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 10)$ оруулна. $a_{i}$ тоо нь $i$-р сэнжтэй аяганы хэмжээ юм.

Гаралт

Хэрвээ түүний найзууд заасан аргаар ялагдагчгүй тоглож чадсан бол нэг мөрөнд "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "$NO$"(хашилтгүйгээр) гэж хэвлэнэ..

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 4
1 1 1
Гаралт
YES
Оролт
3 4
3 1 3
Гаралт
YES
Оролт
3 4
4 4 4
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...