D. Сережа ба тэгш өнцөгтүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сережа хавтгай дээр $n$ ширхэг ялгаатай цэгүүдийг будав. Цэгүүдийн координат бүхэл тоо байна. Одоо тэр бодож байна: Координатын тэнхлэгтэй параллель талуудтай, дөрвөн орой нь будагдсан хэдэн тэгш өнцөгт байгаа бол? Түүнд тоолоход нь туслаарай.

Оролт

Эхний мөр нь $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоо байна. Дараагийн $n$ ширхэг мөр бүр нь $x_{i}$, $y_{i}$ ($0$ ≤ $x_{i}$, $y_{i}$ ≤ $10^{5}$) хоёр бүхэл тоо байх ба, эдгээр нь $i$-р цэгийн координат юм. Өгөгдсөн цэгүүд бүгд ялгаатай.

Гаралт

Шаардлагад нийцсэн тэгш өнцөгтүүдийн тоог нэг мөрөнд хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
0 0
0 2
2 0
2 2
1 1
Гаралт
1
Оролт
9
0 0
1 1
2 2
0 1
1 0
0 2
2 0
1 2
2 1
Гаралт
5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...