E. Будагт Женга

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Томскийн өвлийн хүйтэн үдэш маш уйтгартай ба ийм цагаар хэн ч гадуур байхыг хүсдэггүй. Томскийн оршин суугчид халуун сууцанд сууж цагийг залхуутай өнгөрөөдөг ба маш олон төрлийн тоглоом зохиож байна. Ийм нэг тоглоом бол 'Будагт Женга' юм.

Энэ тоглоомонд улаан, ногоон, хөх өнгийн модон блокууд хэрэгтэй. Эдгээрээр $n$ давхарга бүхий цамхаг босгоно. Давхарга бүр гурван модон блокоос тогтоно. Нэг давхарга дахь блокууд дурын өнгөтэй байж болох боловч хоорондоо нягт, параллель байрлана. Ийм цамхагийн жишээг доорх зурагт үзүүллээ.

Энэ тоглоомыг яг нэг л хүн тоглоно. Минут бүр тоглогч зургаан талтай тусгай шоо шиднэ. Шооны хоёр тал нь ногоон, хоёр нь хөх, нэг нь улаан, нэг нь хар өнгөтэй. Шоо бүх талаараа тэнцүү магадлалтай бууна.

Хэрвээ шоо улаан, ногоон эсвэл хөх талаараа буувал тоглогч цамхагаас уг өнгийн дурын нэг блокыг гаргах ба энэ агшинд цамхаг нурах ёсгүй. Хэрвээ энэ нь боломжгүй бол тоглогч энэ минутын төгсгөл хүртэл цамхагт хүрэхгүйгээр хүлээнэ. Хэрвээ шоо хар талаараа буувал тоглогч мөн л цамхагт хүрэлгүйгээр минутын төгсгөл хүртэл хүлээнэ. Цамхагийн хамгийн дээд давхаргаас блок авахыг зөвшөөрөхгүй (бүрэн эсвэл бүрэн биш ч).

Тоглогч блок гаргаж авсан бол тэр үүнийгээ цамхагийн оройд тавих ба шинэ давхарга үүсгэж эсвэл өмнө нь блок тавьсан давхаргаа дүүргэж тавина. Шинээр баригдсан давхаргууд нь анхны давхаргуудтай ижил шинж чанартай байна. Хэрвээ дээд талын давхарга дүүрээгүй бол шинэ давхарга үүсгэхийг хориглоно.

Цамхагийг унагахгүй байлгах үүднээс оройн давхаргаас бусад бүх давхарга ядаж нэг блоктой байх ёстой. Мөн түүнчлэн хэрвээ эдгээр давхаргуудын нэг давхаргад яг нэг блок үлдсэн ба хэрвээ тэр блок нь голын блок биш бол цамхаг нурна.

Тоглоом цамхаг унахгүй байхаар та нэг ч блок авч чадахгүй болоход дуусна.

Энэ бол Томск хотын оршин суугчдын зохиосон гайхалтай тоглоом юм. Би хэрвээ тоглогч хамгийн тохиромжтойгоор тогловол тоглоом хэдэн минут үргэлжлэх вэ гэж гайхаж байна. Хэрвээ тоглогч хамгийн тохиромжтойгоор тогловол тэр хором бүр тооцоолж буй тоглоомын үргэлжлэх хугацааг хамгийн бага байлгахаар блокийг сонгохыг оролдоно.

Таны ажил бол шаардлагатай минутын хэмжээний тооцоолсон утгыг тодорхойлдог програм бичих юм.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($2 ≤ n ≤ 6$) байх буюу цамхагийн давхаргуудын тоо юм.

Тэгээд $n$ мөр байх ба цамхагийн давхаргуудыг доороос нь дээш чиглэлтэй тодорхойлно (эхний мөр нь цамхагийн орой). Давхарга бүрийг гурван тэмдэгтээр тодорхойлох ба тэдгээрийн эхний болон гурав дахь нь давхаргын хүрээ блокууд ба хоёр дахь нь голын блок юм. Блокыг тодорхойлох тэмдэгт нь '$R$' (улаан блок), '$G$' (ногоон блок) ба '$B$' (хөх блок) утгуудын аль нэг нь байна.

Гаралт

Гаралтын нэг мөрөнд хайж буй математикийн тооцоолсон утгыг хэвлэ. Хариултын харьцангуй эсвэл үнэмлэхүй алдаа нь $10^{ - 6}$-с хэтрэхгүй байвал зөвд тооцогдоно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
6
RGB
GRG
BBB
GGR
BRG
BRB
Гаралт
17.119213696601992
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...