B. Том хот

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Томск мужийн засаг захиргаа хотоо өргөжүүлж аварга хот буюу $1$ саяас дээш хүн амтай болгох цаг болсон гэж үзэв. Тэд үүний тулд хүн амзүйн бодлогод анхаарахын оронд хотын газар нутгийг өргөжүүлэхээр шийджээ.

Томск хотыг хавтгай дээрх ($0, 0$) координаттай цэгээр төлөөлүүлж болно. Хот нь $n$ ширхэг өөр бусад газруудаар хүрээлэгдсэн ба $i$-рх нь ($x_{i}$, $y_{i}$) координаттай, $k_{i}$ хүн амтай. Та хотын хилийг $r$ радиустай тойргоор тэлж чадна. Энэ тохиолдолд тойрог доторх болон тойргын хил дээрх бүх газрууд хотод харьяалагдана.

Таны зорилго бол Томскийг аварга хот болгохын тулд хотын хил хязгаарыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хамгийн бага $r$ радиусыг тодорхойлдог програм бичих юм.

Оролт

Оролтын эхний мөр нь хоёр бүхэл $n$ ба $s$ ($1 ≤ n ≤ 10^{3}$; $1 ≤ s < 10^{6}$) тоонуудыг агуулна. Эдгээр нь Томск хотын эргэн тойронд орших газруудын тоо ба хотын хүн амын тоо. Дараа нь $n$ мөрүүд байна. $i$-р мөр нь гурван бүхэл тоо агуулна: $x_{i}$, $y_{i}$ координатын утга болон $i$-р газрын хүн амын тоо $k_{i}$ ($1 ≤ k_{i} < 10^{6}$). Координат бүрийн абсолют утга нь $10^{4}$-ээс хэтрэхгүй ба бүхэл тоо байна. Аль ч координат нь хоорондоо болон ($0,0$) цэгтэй давхцахгүй.

Гаралт

Хэрвээ Томск том хот болж чадахгүй бол "-1" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд эхний мөрөнд нэг бодит тоо хэвлэнэ. Энэ нь аварга хот болоход өргөжүүлэх хэрэгтэй тойргийн хамгийн бага радиус.

Системийн хариунаас $10^{-6}$-аас багаар зөрвөл бол хариултыг зөв гэж тооцно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 999998
1 1 1
2 2 1
3 3 1
2 -2 1
Гаралт
2.8284271
Оролт
4 999998
1 1 2
2 2 1
3 3 1
2 -2 1
Гаралт
1.4142136
Оролт
2 1
1 1 999997
2 2 1
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...