A. Фаша ба шишүүхэйнүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Фашад Артур Александр нэртэй хоёр шишүүхэй байдаг ба тэдний өмнө $n$ алимнууд тавив. Фаша Артурыг алиманд дуртайг мэддэг. Үүнтэй нэгэн адил Александр ч бас алиманд дуртай. Фаша шишүүхэйнүүдийн хооронд ямар нэг зөрчил үүсгэхийг хүсээгүй (тэд хоёулаа алиманд дуртай учраас), тиймээс тэр шишүүхэйнүүдийнхээ дунд алимны хувиарлалт хийхээр шийдсэн. Тэр зарим алимыг Артурт, зарим алимыг Александрт өгөв. Шишүүхэйнүүдэд хэдэн алим авах нь чухал биш, зөвхөн дуртай алимаа авах нь л чухал юм. Хэн нэг нь ямар ч алим авахгүй байх боломжтой.

Шишүүхэйнүүдийн дунд бүх алимыг хуваарилахад нь Фашад тусал. Фаша зарим нэг алимыг биш бүх алимыг хуваарилахыг анхаарна уу.

Оролт

Эхний мөр нь $n$, $a$, $b$ $(1 ≤ n ≤ 100; 1 ≤ a, b ≤ n)$ бүхэл тоонуудыг агуулна. Эдгээр нь харгалзан Фашад байгаа алимны тоо, Артурын дуртай алимны тоо, Александрын дуртай алимны тоо юм.

Дараагийн мөр Артурын дуртай алимнуудын дугаар $a$ ялгаатай бүхэл тоонуудыг агуулна. Үүний дараагийн мөрөнд Александрын дуртай алимнуудын дугаар $b$ ялгаатай бүхэл тоонудыг оруулна.

Алимнуудыг $1$-с $n$ хүртэл дугаарласан гэж бодъё. Оролт нь хариулт шиг байна.

Гаралт

$n$ тэмдэгтүүд хэвлэх ба тэмдэгт бүр 1 эсвэл 2-той тэнцүү байна. Хэрвээ $i$-р тэмдэгт нь 1-тэй тэнцүү бол $i$-р алимыг Артурт өгнө. Эсрэг тохиолдолд Александрт өгнө. Хэрвээ олон зөв хариулт байгаа бол алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 2 3
1 2
2 3 4
Гаралт
1 1 2 2
Оролт
5 5 2
3 4 1 2 5
2 3
Гаралт
1 1 1 1 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...