E. Бөмбөг тоглох

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Програмист бүх л өдөржин код бичээд сууж чаддаггүй. Заримдаа ширээнээсээ босож амрангаа хамт олонтойгоо бяцхан яриа өрнүүлж бас тоглох нь сайхан санаа байдаг. F компаны програмистууд бөмбөгөөр тоглох дуртай.

Тоглоомыг декартын координатын системтэй хавтгай дээр тоглодог гэж төсөөлж үзье. (0, 0) цэгээс хэн нэг нь дурын чиглэлийг сонгон тэр чиглэлд бөмбөгийг шиднэ. Тоглогчийн анхны байсан байрлалаас $d$ зайд хавтгайг цохих ба үргэлжлүүлэн ижил чиглэлд ниснэ. Бөмбөг хавтгайг эхний удаа цохисныхоо дараа дээшээ нисэх бөгөөд тоглогчийн анхны байсан байрлалаас $2*d$ зайд дахин цохиод энэ мэтчилэн үргэлжилнэ (сонгосон чиглэлд үргэлжлэн нисэх бөгөөд хавтгайг дахин цохих бүрдээ $d$ зайгаар холдоно). F компаны бүх програмистууд их хүчтэй, тэгэхээр бөмбөг хязгааргүй хол ниснэ.

Хавтгайд $n$ дугуй зурсан байгаа. Хэрвээ бөмбөг хавтгайг цохихдоо хавтгай дээр зурсан дугуйг дайруулж (хүрээг тооцно) цохивол тоглогч нэг оноо авна. Бөмбөг нэг дор олон тойрог цохивол тэр цохисон тойрог тус бүрийн тоогоор нэг оноо авах боломжтой (хэрвээ бөмбөг шилжих явцдаа зарим нэг тойргийг $x$ удаа цохивол тоглогч $x$ оноо авдаг). Тоглогч бөмбөгийг дурын чиглэлд шидэх бол түүний авж чадах хамгийн их оноог тоол. Чиглэл нь бодит координатуудтай байхыг анхаарна уу.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$, $d$ $(1 ≤ n ≤ 2*10^{4}; 5 ≤ d ≤ 10)$ бүхэл тоонууд байна. Дараагийн $n$ мөрүүд нь дугуйн тодорхойлолтыг агуулна. $i$-р мөр нь зайгаар тусгаарлагдсан $x_{i}$, $y_{i}$, $r_{i}$ $( - 10000 ≤ x_{i}, y_{i} ≤ 10000; 1 ≤ r ≤ 50)$, гурван бүхэл тоо агуулах ба $(x_{i}, y_{i}, r_{i})$ нь харгалзан дугуйн төвийн координатууд болон радиус юм. (0, 0) цэг орохгүй эсвэл зарим тойргийн хүрээн дээр байна.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь чиний авч чадах хамгийн их оноо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 5
1 1 1
5 0 1
Гаралт
1
Оролт
2 5
4 0 3
5 3 1
Гаралт
2
Оролт
1 10
20 0 10
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...