B. Онлайн хурал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

F компаний бараг бүх төсөл дээр тухайн төсөлд ажиллаж байгаа хөгжүүлэгчдийн бүхэл бүтэн баг байдаг. Тэдгээр нь ихэвчлэн өөр өөр албан өрөөнд, өөр хотуудад, тэр ч байтугай өөр улс оронд байдаг. F компани холбоотой ажиллаж төслийн үр дүнг хянахын тулд Spyke чатаар онлайн хурал явуулдаг.

Нэг өдөр F компанийн захирал нэг амжилттай багийн онлайн хурлын хэсгийн бичлэгийг үзэв. Захирал бичлэгийг үзээд багийн ахлагчтай ярилцахыг хүссэн. Гэвч хэн нь удирдагч гэдгийг тэр яаж хэлэх вэ? Захирал логикийн хувьд удирдагч нь чат хурлын турш ямар нэг ярианд байсан хүн байна гэж бодсон. Өөрөөр хэлвэл цаг хугацааны ямар нэг агшинд хурал дээр наад зах нь нэг хүн байгаа бол, дараа нь хурал дээр удирдагч байна.

Та захиралд туслах юм. 'Хэрэглэгч нэвтэрсэн' / 'хэрэглэгч гарсан' гэсэн хурлын мэдэгдлүүд он цагийн дарааллаар өгөгдсөн бол хэн удирдагч болохыг тодорхойлоход захиралд тусал. Захиралд зөвхөн хурлын үргэлжилсэн хэсгийн бичлэг байгааг анхаараарай (хурал бүтнээрээ биш байж магадгүй юм).

Оролт

Эхний мөрөнд $n$ ба $m$ $(1 ≤ n, m ≤ 10^{5})$ бүхэл тоонуудыг оруулна. Эдгээр нь багын гишүүдийн тоо болон мэдэгдлүүдийн тоо юм. Дараагийн $m$ мөр бүр нь дараах хэлбэрийн мэдэгдлийг агуулна:

  • '$+ $$id$': бичлэг нь $id$ $(1 ≤ id ≤ n)$ дугаартай гишүүн хуралд нэвтэрсэн гэсэн утгатай.
  • '$- $$id$': бичлэг нь $id$ $(1 ≤ id ≤ n)$ дугаартай гишүүн хурлаас гарсан гэсэн утгатай.

Багийн бүх гишүүд $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан ба мэдэгдлүүд нь он цагийн дарааллаар өгөгдсөн гэж үзнэ. Хурлын үргэлжилсэн хэсгийн бичлэг нь дарааллаар өгөгдсөн. Нэвтэх / гарах хоёр үйлдэл давхцахгүй гэдэг нь баталгаатай болно.

Гаралт

Эхний мөрөнд $k$ $(0 ≤ k ≤ n)$ бүхэл тоог хэвлэнэ. Энэ нь удирдагч байж болох хүмүүсийн тоо. Дараагийн мөрөнд $k$ бүхэл тоонуудыг өсөх дарааллаар хэвлэнэ. Эдгээр тоонууд нь удирдагч байж болох хүмүүс.

Хэрвээ өгөгдөлд багийн ямар ч гишүүн удирдагч байж чадахгүй бол $0$-г хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 4
+ 1
+ 2
- 2
- 1
Гаралт
4
1 3 4 5 
Оролт
3 2
+ 1
- 2
Гаралт
1
3 
Оролт
2 4
+ 1
- 1
+ 2
- 2
Гаралт
0
Оролт
5 6
+ 1
- 1
- 3
+ 3
+ 4
- 4
Гаралт
3
2 3 5 
Оролт
2 4
+ 1
- 2
+ 2
- 1
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...