A. Стартап компани

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саяхнаас F хотын их сургуулийн хоёр оюутны бүтээл гайхалтай хурдан алдаршиж, шинэ компани байгуулахаар болжээ. Гэхдээ тэд компаниа юу гэж нэрлэхээ мэдэхгүй байлаа.

Зах зээлийн шинжээчид маш өвөрмөц санаа гаргажээ. Компаний нэр нь толин тусгалтайгаа ижил байх ёстой! Өөрөөр хэлбэл, хэрвээ бид компаны нэрийг том Англи үсгээр цаасан дээр бичээд (хөндлөнгөөр зүүнээс баруун тийш) тольны өмнө барихад толинд ойсон нэр цаасан дээр байгаа мөртэй ижил байх ёстой.

Санал болгосон олон нэр байгаа, тэгэхээр нэр бүрийн толин тусгалыг харах нь ухаалаг биш юм. Иймээс компаний үүсгэн байгуулагчид энэ үйлдлийг автоматжуулахаар шийдсэн. Тэд чамаас энэ програмыг бичиж чадах эсэхийг асууж байна, өгөгдсөн үг нь толин тусгалтайгаа ижил үг мөн үү биш үү гэдгийг тодорхойлно.

Оролт

Эхний мөр нь хоосон биш шалгах хэрэгтэй нэрийг агуулна. Нэр нь хамгийн ихдээ $10^{5}$ том Англи үсгээс бүрдэнэ. Нэр нь дараах фонтоор бичигдсэн байна:

Гаралт

Хэрвээ өгөгдсөн нэр нь толин тусгалтайгаа ижил байвал байвал "YES" (хашилтгүйгээр), үгүй бол "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
AHA
Гаралт
YES
Оролт
Z
Гаралт
NO
Оролт
XO
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...