A. Хөл бөмбөг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Програмчлалын олимпиадын оролцогчид чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглохоор болжээ. Бүх оролцогчид $n$ багт хуваагдсан ба хэдэн тоглолт тогложээ. Хоёр баг хоорондоо нэгээс илүү тоглохгүй.

Шүүгчээр хамгийн туршлагатай гишүүн болох Павел томилогджээ. Гэхдээ тэрээр их ухаалаг тул төд удалгүй уйдаад унтаад өгчээ. Сэрээд хартал багууд тоглоод дууссан байсан ба үр дүнгээ мэдэхийг хүсчээ.

Павел өөрийгөө унтсаныг хэнд ч мэдэгдэхийг хүссэнгүй. Тиймээс тэрээр бүх тоглолтын үр дүнг засахаар шийджээ. Түүний тулд тэрээр багуудаас мэдээлэл цуглуулан ялагч байхгүй байгааг мэджээ. Өөрөөр хэлбэл баг бүр $k$ хожил авсан байв. Павелд энэхүү нөхцөлийг хангах тоглолтуудын дарааллыг олж өгч тусална уу. Олдохгүй бол тийм үр дүн байхгүйг хэлж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд $n$ ба $k$ ($1 ≤ n, k ≤ 1000$) гэсэн хоёр бүхэл тоо байна.

Гаралт

Эхний мөрөнд тоглолтын тоог илэрхийлэх $m$ тоог хэвлэ. Дараагийн $m$ мөр бүрт тоглолтуудын мэдээллийг хэвлэ. $i$ дэх мөрөнд $a_{i}$ ба $b_{i}$ ($1 ≤ a_{i}, b_{i} ≤ n$; $a_{i} ≠ b_{i}$) гэсэн хоёр тоо байх ёстой ба энэ нь $i$ дэх тоглолтод $a_{i}$ нь $b_{i}$ багийг хожсоныг илэрхийлнэ. Багууд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ.

Хэрэв нөхцөл хангах тоглолтуудын үр дүн байхгүй бол "-1" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3 1
Гаралт
3
1 2
2 3
3 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...