B. Доголдол

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Оросын Код Кап" програмчлалын тэмцээний үеэр шалгагч систем оролцогч болгоны хувьд илгээсэн бүх шийдлүүдийг хадгалж байв. Олон оролцогчид програмдаа санамсаргүй тоонуудыг ашигладаг ба ихэвчлэн шалгах нэг эх кодтой хамт хэд хэдэн шийдэл илгээдгийг бид мэднэ.

Оролцогч бүрийг давтагдахгүй эерэг бүхэл тоон утга $k$ илэрхийлнэ, мөн илгээгдсэн шийдэл $A$ бүр хоёр тоогоор тодорхойлогдоно: $x$ -- $A$-тай адилхан хамгийн эхний шийдлийг илгээхээс өмнө илгээгдсэн ялгаатай шийдлүүдийн тоо бол $k$ -- шийдлийг зохиосон оролцогчийн дугаар. Тийм болохоор бүх ижилхэн шийдлүүдийн хувьд $x$ нь адилхан байна.

Шалгалтын систем нь өгөгдлийг дэс дарааллуулан хадгалдаг ба энэ нь хэрвээ шалгалтын системд $k$ дугаартай оролцогчийн $x$ $(x > 0)$ дугаартай шийдэл байвал шалгалтын системд өмнө нь хадгалагдсан уг оролцогчийн $x-1$ дугаартай шийдэл байгаа гэсэн үг юм.

Шалгалтын үеэр шалгагч систем доголдсон боловч бүх оролцогчийн шалгуулахаар өгсөн бүх мэдээлэл сэргээгдсэн. Одоо шүүгч уг мэдээллийг дэс дараалласан байрлалтай байгаа эсэхийг шалгахыг хүсэж байна. Шүүгчид уг ажлыг хийхэд туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) байх ба бүх шийдлийн тоо юм. Дараагийн $n$ мөр бүрт зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $x$, $k$ ($0 ≤ x ≤ 10^{5}$; $1 ≤ k ≤ 10^{5}$) байх ба өмнөх давтагдаагүй шийдлүүд мөн оролцогчийн дугаар юм.

Гаралт

Хэрвээ мэдээлэл дэс дараалласан байрлалтай байвал «$YES$»-г бусад тохиолодолд «$NO$»-г ганц мөрөнд хэвлэнэ үү.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
0 1
1 1
Гаралт
YES
Оролт
4
0 1
1 2
1 1
0 2
Гаралт
NO
Оролт
4
0 1
1 1
0 1
0 2
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...