A. Хасагдах тойрог

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Спорт програмчлалын "Оросын Цом - 2214" тэмцээний эцсийн шатны оролцогчид нь хасагдах тойргуудын аль нэгд шалгарсан байх ёстой.

Хасагдах тойргийг гол болон нэмэлт гэж хоёр төрөлд хуваадаг. Гол хасалтын тойрог $c$ ширхэг бодлоготой байх бөгөөд эхний $n$ ширхэг хамгийн өндөр оноотой оролцогчид гол хасалтын тойргоос шалгарна. Харин нэмэлт хасалтын тойрог $d$ бодлоготой бөгөөд нэмэлт хасалтын тойргоос ганц л хүн ялагч болж шалгарна. Үүнээс гадна өмнөх жилийн тэмцээний эцсийн шатны $k$ ширхэг оролцогчид хасагдах тойрогт оролцохгүйгээр уригдан эцсийн шатанд орно.

Бүх хасалтын тойргийн дараа эцсийн шатанд хамгийн багадаа $n \cdot m$ ширхэг хүн оролцох ёстой бол та хамгийн бага хэмжээний бодлого ашиглан эдгээр хасалтын тойргийг зохион байгуулах хэрэгтэй болжээ.

Оролт

Эхний мөрөнд гол болон нэмэлт хасалтын тойргуудад хэрэглэх бодлогоны тоо болох $c$ болон $d$ ($1 ≤ c, d ≤ 100$) тоонууд өгөгдөнө.

Дараагийн мөрөнд $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) тоонууд өгөгдөнө.

Сүүлийн гурав дахь мөрөнд өмнөх тэмцээний эцсийн шатны оролцогчид болох $k$ ($1 ≤ k ≤ 100$) бүхэл тоо өгөгдөнө.

Гаралт

Нэг мөрөнд тэмцээнд хэрэглэх бодлогын хамгийн тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
1 10
7 2
1
Гаралт
2
Оролт
2 2
2 1
2
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...