A. Тоог таа!

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Тоог таа!" нэртэй TV шоу улам л алдартай болсоор байна. Берландын хөгшчүүд болон залуучууд шоуг үзэж байна.

Дүрэм маш энгийн. Эзэн бүхэл $y$ тоог санасан ба оролцогчид эзнээс асуулт асууж тоог таана. Зөвшөөрөгдсөн асуултууд нь дараах дөрвөн төрөл байна:

  • $y$ нь $x$ тооноос их гэдэг нь үнэн үү?
  • $y$ нь $x$ тооноос бага гэдэг нь үнэн үү?
  • $y$ нь $x$ тооноос их буюу тэнцүү гэдэг нь үнэн үү?
  • $y$ нь $x$ тооноос бага буюу тэнцүү гэдэг нь үнэн үү?

Асуулт бүрд эзэн "тийм" эсвэл "үгүй" гэж хариулна.

Асуулт болон хариултуудын дараалал өгөгдсөн. Бүх хариултын нөхцлийг хангасан $y$ бүхэл тоон утгыг олно. Хэрвээ тийм утга байхгүй бол "$Impossible$" гэж хэвлэнэ.

Оролт

Эхний мөрөнд хариултуудын тоо (бас асуултын) $n$ ($1 ≤ n ≤ 10000$) бүхэл тоог оруулна. Дараагийн $n$ мөрний мөр бүр нь нэг асуулт болон хариулт агуулна. Мөр бүр нь "$тэмдэг x асуулт$" хэлбэртэй байх ба $тэмдэг$ нь:

  • "$>$" (асуултын эхний төрөл),
  • "$<$" (асуултын хоёрдугаар төрөл),
  • "$>=$" (асуултын гуравдугаар төрөл),
  • "$<=$" (асуултын дөрөвдүгээр төрөл).

$x$-н бүх утга нь бүхэл тоо бөгөөд $ - 10^{9} ≤ x ≤ 10^{9}$ тэнцэтгэл бишийг хангана. $Хариулт$ нь Англи жижиг үсэг "$Y$" ("тийм") эсвэл "$N$" ("үгүй") байна.

Мөрөнд дараалсан элементүүд нь нэг зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Бүх асуулгуудын зөв хариулт $y$ бүхэл тоог хэвлэнэ. Хэвлэсэн $y$ тоо нь $ - 2*10^{9} ≤ y ≤ 2*10^{9}$ тэнцэтгэл бишийг хангана. Олон зөв хариулт байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Хэрвээ ийм утга байхгүй бол "$Impossible$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
>= 1 Y
< 3 N
<= -3 N
> 55 N
Гаралт
17
Оролт
2
> 100 Y
< -100 Y
Гаралт
Impossible
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...