A. Машмок ба гэрлүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Машмок үйлдвэрт ажилладаг. Тэр өдөр бүрийн төгсгөлд бүх гэрлийг унтраах ёстой.

Үйлдвэрийн гэрлүүд $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан. Машмокын өрөөнд мөн л $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан $n$ товчнууд байгаа. Хэрвээ Машмок $i$ дугаар товчийг дарвал $i$-с доошгүй дугаартай бүх гэрэл асаалттай байснаа унтрана.

Машмок тийм ч ухаантай хүн биш юм. Тэгээд тэр нэгдүгээр товчин дээр дарахын оронд шөнө бүр товчнуудаас санамсаргүйгээр заримыг нь дардаг. Тэр өнөө шөнө $m$ ширхэг ялгаатай $b_{1}, b_{2}, ..., b_{m}$ (товчнуудыг өгөгдсөн дарааллаар дарна) товчнууд дарсан. Одоо тэр энэ гэрэл бүрийн унтраасан товчны дугаарыг мэдэхийг хүсэж байгаа. Товчны дугаар $b_{i}$ бол $i$ биш гэдгийг анхаарна уу.

Машмокд эдгээр дугаарыг хэвлэж тусал.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 100)$ хоёр бүхэл тоо агуулагдана, $n$ тоо нь үйлдвэрийн гэрэлний тоо, $m$ нь дарсан товчнууд. Дараагийн мөр нь $m$ ширхэг ялгаатай, зайгаар тусгаарлагдсан $b_{1}, b_{2}, ..., b_{m} (1 ≤ b_{i} ≤ n)$ бүхэл тоонуудыг агуулна.

Бүх товчийг дарсаны дараа бүх гэрэл унтрах нь баталгаатай юм.

Гаралт

$n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд хэвлэнэ. $i$-р тоо нь $i$-р гэрлийг унтраах товчны дугаар юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 4
4 3 1 2
Гаралт
1 1 3 4 4 
Оролт
5 5
5 4 3 2 1
Гаралт
1 2 3 4 5 

Тэмдэглэл

Эхний жишээнд, 4-р товчийг дарсаны дараа 4 болон 5-р гэрлүүд унтрах ба 1, 2, 3-р гэрлүүд асаалттай байгаа. Дараа нь 3-р гэрлийг дарсаны дараа 3-р гэрэл унтрана. Нэгдүгээр гэрлийг дарсаны дараа 1 болон 2-р гэрэл унтрана, тэгэхээр хоёрдугаар гэрлийг дарахад ямар ч нөлөөгүй байна. Тиймээс 4-р товч 4 ба 5-г, 3-р товч 3-г, 1-р товч 1 ба 2-г унтраасан байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...