B. Машмок ба ACM

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Машмок түүний дарга болох Бимокд таалагдсангүй. Тиймээс түүнийг ажлаас нь халжээ. Машмок их сургуульд явахаар шийдсэн ба шинэ ажил хайхын оронд ACM-д орохоор шийджээ. Тэр Бамох багийн гишүүн болохыг хүссэн. Нэгдэхийн тулд долоо хоногийн хугацаатай зарим нэг програмчлалын даалгаврыг түүнд өгсөн. Машмок туршлагатай програмист биш, үнэндээ яг ч програмист биш. Тэгэхээр тэр энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэсэн үг юм. Тэр эдгээр даалгавруудад чиний тусламжийг хүсэж байна. Эдгээр даалгавруудын нэг нь дараах болно.

Хэрвээ тоо тус бүр дарааллын дараагийн тоог хуваадаг (үлдэгдэлгүй) бол $b_{1}, b_{2}, ..., b_{l}$ $(1 ≤ b_{1} ≤ b_{2} ≤ ... ≤ b_{l} ≤ n)$ бүхэл тоон $l$ дарааллыг сайн дараалал гэнэ. Илүү тодорхой хэлбэл бүх $i$-н $(1 ≤ i ≤ l - 1)$ хувьд байна.

$n$ ба $k$ өгөгдсөн бол $k$ урттай сайн дарааллуудыг ол. Хариулт нь хэтэрхий том байж болох учраас $1000000007$ $(10^{9} + 7)$ модулиар хэвлэнэ.

Оролт

Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n, k (1 ≤ n, k ≤ 2000)$ бүхэл тоонуудыг оруулна.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. $k$ урттай сайн дарааллуудын тоог $1000000007$ $(10^{9} + 7)$ модулиар хэвлэнэ .

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 2
Гаралт
5
Оролт
6 4
Гаралт
39
Оролт
2 1
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээний сайн дарааллууд: $[1, 1], [2, 2], [3, 3], [1, 2], [1, 3]$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...