B. Spyke-р ярилцах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

R2 компанид $n$ ажилтан ажилладаг. Ажлын талаар мөн амжилтын түүх болон удахгүй болох анхаарал татсан зүйлсийг хуваалцаж санал бодлоо байнга солилцдог. Үүний тулд R2 алдартай шуурхай мессежний програм Spyke-г ашигладаг.

R2 бүх төрлийн асуудлын талаар хэлэлцэх $m$ Spyke чаттай. Чат бүрээр ажилчдын зарим хэсэг нь өдөр бүр мессеж солилцдог. Ажилчид нэгэн зэрэг олон чатд ярилцаж болно. Хэрвээ ямар нэг ажилтан $k$-р чатд байгаа бол тэр чатруу мессеж бичиж бас чатын мессежүүдийн талаарх мэдэгдлийг хүлээж авна. Мөн ажилтан чатруу мессеж бичсэн бол чатын бусад хүмүүс мессежний мэдэгдлийг хүлээж авна.

R2 компани аудит хийж байна. Одоо мэргэжилтэн ажилчдын хоорондын үр дүнтэй харилцааг судалж байна. Үүний тулд тэдэнд чатын нэвтрэлт болон бүтцийн тодорхойлолт байна. Та аудитын нэг мэргэжилтэн болж, өгөгдлийг ашиглан ажилтан бүрийн хүлээн авсан мессежний мэдэгдлийн нийт тоог тодорхойлсон програм бичих даалгавартай юм.

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$, $m$, $k$ $(2 ≤ n ≤ 2*10^{4}; 1 ≤ m ≤ 10; 1 ≤ k ≤ 2*10^{5})$ гурван бүхэл тоог агуулна. Эдгээр нь харгалзан ажилчдын тоо, чатуудын тоо, мөн нэвтрэлтийн тоо юм.

Дараагийн $n$ мөрүүдэд $n × m$ хэмжээтэй $a$ матриц байх бөгөөд нэг болон тэгийн тооноос бүрдэнэ. Энэ матрицын $j$-р багана, $i$-р мөрөнд бичигдсэн элемент ($a_{ij}$-г илэрхийлнэ) нь $1$ бол $i$-р ажилтан $j$-р чатд байдаг гэсэн үг, эсрэг тохиолдолд энэ элемент $0$-тэй тэнцүү байна. Ажилчид $1$-с $n$ хүртэл, чатууд $1$-с $m$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ.

Дараагийн $k$ мөрүүд нэвтрэлтийн тодорхойлолтыг агуулна. $i$-р мөр нь зайгаар тусгаарлагдсан $x_{i}$, $y_{i}$ $(1 ≤ x_{i} ≤ n; 1 ≤ y_{i} ≤ m)$ хоёр бүхэл тоог агуулах ба энэ нь $x_{i}$ ажилтан $y_{i}$ дугаартай чатруу нэг мессеж явуулсан гэсэн утгатай. $x_{i}$ ажилтан $y_{i}$ дугаартай чатд байдаг гэдэг нь баталгаатай юм. Чат бүр нь хамгийн багадаа хоёр ажилтантай байна.

Гаралт

Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоонууд хэвлэнэ. $i$-р бүхэл тоо нь $i$-р ажилтны хүлээж авсан мессежний мэдэгдлүүдийг тоог илэрхийлнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 4 5
1 1 1 1
1 0 1 1
1 1 0 0
1 1
3 1
1 3
2 4
3 2
Гаралт
3 3 1 
Оролт
4 3 4
0 1 1
1 0 1
1 1 1
0 0 0
1 2
2 1
3 1
1 3
Гаралт
0 2 3 0 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...