A. Мэдээлэл сэргээх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг их урт биш хугацааны өмнө R2 компани R1 компаныг худалдаж авсан ба бүх хөгжүүлэлт нь олон цөмт процессоруудын хэсэгт хийгддэг. Одоо R2 лаборатори R1 процессоруудын нэгийг шалгаж байна.

Шалгалт нь $n$ алхмаар явагдах ба алхам бүрт процессор хэсэг заавар ажиллуулах ба температур нь хэмжигдэнэ. R2-н толгой инженер процессорын ажиллагаан дээр тайлан бичсээр байна: тэр тэмдэглэлийн дэвтэртээ хэмжигдсэн хамгийн их болон хамгийн бага температуруудыг тэмдэглэж авч байв. Түүний туслах тэмдэглэлийн дэвтэртээ бүх температуруудыг бичих ёстой боловч үл мэдэгдэх шалтгааны улмаас $m$ ширхэгийг л бичив.

Дараагийн өдөр инженерийн туслах бүх $m$ температуруудыг тайландаа бичсэн. Гэсэн хэдий ч ахлах инженер туслахаа бүх зүйлийг зөв бичсэн гэдэгт эргэлзсэн (уул нь ахлах инженер түүний тэмдэглэлд эргэлздэггүй). Ингээд таныг туслахыг хүсч байна. $n$, $m$, $min$, $max$ тоонууд өгөгдсөн ба $m$ температурын жагсаалт өгөгдсөн бол та $m$ температуруудаас $n$ температуруудыг гаргаж авч (энэ нь $n - m$ температууруудыг нэмж) чадах эсэхээ тодорхойлно уу. Хамгийн бага температур нь $min$ байсан ба хамгийн их нь $max$ байсан.

Оролт

Эхний мөрөнд дөрвөн бүхэл тоон утга $n, m, min, max$ $(1 ≤ m < n ≤ 100; 1 ≤ min < max ≤ 100)$ байна. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $m$ бүхэл тоон утга $t_{i}$ $(1 ≤ t_{i} ≤ 100)$ байх ба туслахын тайлагнасан температурууд юм.

Тайлагнасан температурууд болон таны нэмэхийг хүсэж байгаа температурууд тэнцүү байж болно.

Гаралт

Хэрвээ өгөгдөл таарч байвал '$Correct$' (хашилтгүйгээр) хэвлэ. Бусад тохиолдолд '$Incorrect$' (хашилтгүйгээр) хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2 1 1 2
1
Гаралт
Correct
Оролт
3 1 1 3
2
Гаралт
Correct
Оролт
2 1 1 3
2
Гаралт
Incorrect

Тэмдэглэл

Эхний жишээн дээр температууруудын боломжит анхны хэвүүдийн нэг нь [1, 2] байна.

Хоёр дахь жишээн дээр температууруудын боломжит анхны хэвүүдийн нэг нь [2, 1, 3] байна.

Гурав дахь жишээн дээр хамгийн их нь 3 хамгийн бага нь 1 байх нэг температур олж авах боломжгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...