B. Сүлжээний тохиргоо

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

R1 компани вэб хайлтын тэмцээн зохион байгуулахыг хүсч байна. Тэмцээнд зориулж $n$ компьютер өгөгдсөн ба компьютер бүр интернетэд холбогдсон. Зохион байгуулагчид өгөгдөл дамжуулах хурд үр дүнд шууд нөлөөлнө гэдэгт итгэж байгаа. Интернетийн өндөр хурдаар оролцогчид шаардлагатай мэдээллийг илүү хурдан олно. Мөн тэмцээн эхлэхээс өмнө компьютер бүрийн өгөгдөл дамжуулах хамгийн их хурдыг хэмжсэн. $i$-р компьютер дээр энэ хурд нь секундэд $a_{i}$ килобит байсан.

Тэмцээнд $k$ оролцогч өрсөлдөж байгаа ба тус тусдаа компьютертэй байх ёстой. Зохион байгуулж байгаа компани ямар ч оролцогчийг бусад оролцогчоос давуу байдалтай байлгахыг хүсээгүй учир оролцогч бүрийн компьютерийн мэдээлэл дамжуулах хурдыг адил байлгахаар болсон. Мөн зохион байгуулагчид оролцогчдод хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийг хүссэн ба оролцогчдын компьютеруудын өгөгдөл дамжуулах хурд боломжит хамгийн их байх ёстой.

R1 компаний сүлжээний тохиргоонд нэг тусгай боломж байгаа нь таныг дурын компьютерийн анхны өгөгдөл дамжуулах хурдыг дурын бага хурдруу хуваах боломжыг олгож байна. R1 компани $n$ компьютеруудынхаа ядаж $k$-г нь боломжит хамгийн их ба ижил хурдтай байлгахын тулд сүлжээгээ дээрх боломжыг ашиглан хэрхэн тохируулах ёстой вэ.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $n$ ба $k$ $(1 ≤ k ≤ n ≤ 100)$ байх ба харгалзан компьютерууд болон оролцогчдын тоо байна. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тооноос бүрдэх дараалал байна: $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(16 ≤ a_{i} ≤ 32768)$; Энд $a_{i}$ тоо нь $i$-р компьютер дээрх хамгийн их өгөгдөл дамжуулах хурд юм.

Гаралт

Хамгийн их интернетийн хурдны утгыг илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ. Бодлогын хариулт үргэлж бүхэл тоон утга байна.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3 2
40 20 30
Гаралт
30
Оролт
6 4
100 20 40 20 50 50
Гаралт
40

Тэмдэглэл

Эхний жишээн дээр зохион байгуулагчид эхний компьютерийн хурдыг $30$ килобит болгож болно. Тэгээд хоёр компьютер (нэг болон гурав дахь) ижилхэн $30$ киолбит хурдтай болно. Эдгээр компьютерүүд нь оролцогчдын компьютерээр ашиглагдах ёстой. Хамгийн тохиромжтой хариулт бол энэ юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...