C. Өшиглөгч

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өшиглөгч (ширээний хөлбөмбөг) бол хөл бөмбөг дээр суурилсан ширээний тоглоом ба тоглогчид эргүүлдэг бариул ашиглан хөлбөмбөгчний хэлбэртэй модон хүүхэлдэйнүүдийг удирдан бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулдаг тоглоом юм. Хоёрын эсрэг хоёр тоглож байх үед баг бүрийн нэг тоглогч хаалгач болон хамгаалагчдыг харин нөгөө тоглогч нь хагас хамгаалагч болон довтлогчдийг удирдана.

Q компаний хоёр баг хоорондоо тоглохоор шийдсэн. Хоёр багийн тоглогчдыг $1$-c $4$ хүртэл дугаарлацгаая. Эхний хоёр тоглогч эхний баг болох ба гурав болон дөрөв дахь тоглогч нар хоёрдугаар баг болно. Дөрвөн тоглогч бүрийн хувьд бид тэдний хамгаалалтийн болон довтолгооны чадваруудыг мэднэ. $i$-тоглогчийн хамгаалалтын чадвар нь $a_{i}$ ба довтолгооны чадвар нь $b_{i}$ байна.

Тоглолтын өмнө багууд өөрсдийн хэрхэн тоглохоо тодорхойлно. Эхлээд эхний багийн тоглогчид хэн нь довтолгоонд хэн нь хамгаалалтанд тоглох вэ гэдгээ шийднэ. Тэгээд хоёрдугаар багийнхан өрсөлдөгчдийнхөө сонголтон дээр үндэслэн сонголтоо хийнэ.

Бид багийн хамгаалалтыг хамгаалалтан дээр тоглож байгаа тоглогчийн хамгаалалтын чадвараар тодорхойлно. Үүнтэй адилаар багийн довтолгоог довтолгоон дээр тоглож байгаа тоглогчийн довтолгооны чадвараар тодорхойлно. Хэрвээ нэг багийн хамгаалалт нөгөө багийн довтолгооноос илүү мөн довтолгоо нь нөгөө багийн хамгаалалтаас илүү байвал бид уг багийг нөгөө багаа бут цохино гэж таамаглана.

Q компаний багууд бие биенийхээ хүчийг мэдэх ба түүнчлэн багаа тохиромжтойгоор гаргана. Хэрвээ хоёр баг тохиромжтойгоор тоглох бол баталгаатай хожих баг байгаа эсэхийг тодорхойл.

Оролт

Оролтонд тоглогчдын тайлбар дөрвөн мөрөнд байна. $i$-р мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо $a_{i}$ ба $b_{i}$ $(1 ≤ a_{i}, b_{i} ≤ 100)$ байх буюу харгалзан $i$-р тоглогчийн хамгаалалт ба довтолгоо юм.

Гаралт

Хэрвээ эхний баг хожиж чадахаар бол "$Team 1$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ, харин хоёрдугаар баг хожиж чадахаар бол "$Team 2$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ. Хэрвээ аль ч баг илэрхий хожихооргүй бол "$Draw$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1 100
100 1
99 99
99 99
Гаралт
Team 1
Оролт
1 1
2 2
3 3
2 2
Гаралт
Team 2
Оролт
3 3
2 2
1 1
2 2
Гаралт
Draw

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье. Хэрвээ эхний баг эхний тоглогчоо довтолгоонд хоёрдугаар тоглогчоо хамгаалалтанд тоглуулбал илэрхий хожиж чадна.

Хоёр дахь жишээг авч үзье. Энэ жишээнд тоглогчдын үүргийг сонгох дараалал нь их чухал. Эхний багийн гишүүд эхлээд сонговол хоёрдугаар баг тэднийг хожиж чадна (учир нь хоёрдугаар багийнхан эхний багийн хамгаалалт болон довтолгооны утгыг мэднэ).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...