B. Олон цөмт процессор

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Q судалгааны төвд шинэ олон цөмт процессор хөгжүүлсэн. Процессор $n$ цөмтэй ба кэйш санах ойн $k$ үүртэй. Энэ процессорын ажиллагааг авч үзье.

Цикл бүрд процессорын цөм бүр нэг заавар хүлээн авна: нэг бол юу ч биш нэг бол санах ойн үүрийн дугаар (цөм үүррүү мэдээлэл бичнэ) байна. Комманд хүлээн авсаныхаа дараа цөм үүнийгээ шууд ажиллуулна. Заримдаа нэг циклд нэг үүррүү олон цөм мэдээлэл бичихийг оролддог. Харамсалтай нь хөгжүүлэгчид цөмүүдийн хоорондох зөрчлийг зохицуулах боломжийг урьдчилан мэдээгүй ба энэ тохиолдолд үхлийн түгжээ үүснэ. Үхлийн түгжээ гэдэг нь уг цөмүүд мөн харгалзах санах ойн үүр нь үүрд түгжигдэнэ. Түгжигдсэн цөм бүр цаашдын бүх коммандаа ажиллуулахгүй алгасах ба ирээдүйд түгжигдсэн үүррүү ямар ч цөм мэдээлэл бичих боломжгүй. Хэрвээ түгжигдсэн үүррүү мэдээлэл бичихийг оролдсон ямар ч цөм тэр дороо түгжигдэнэ.

Хөгжүүлэлтийн баг үхлийн түгжээний нөхцөл байдлыг судлахыг хүсч байна. Тиймээс тэдэнд $m$ циклтэй цөм бүрийн хувьд өгөгдсөн заавруудын бүрдлийн хувьд процессорыг хиймлээр ажиллуулах програм хэрэгтэй байна. Та азтай байна учир нь энэ сонирхолтой ажил танд даатгагдсан. Заавруудын дагуу $m$ циклийн үеэр цөм бүрийн хувьд уг циклийн үеэр түгжигдэх циклийн дугаарыг тодорхойл. Анх бүх цөм болон бүх санах ойн үүрүүд түгжигдээгүй байсан.

Оролт

Эхний мөрөнд гурван бүхэл тоон утга $n$, $m$, $k$ $(1 ≤ n, m, k ≤ 100)$ байна. Дараагийн $n$ мөрөнд заавруудыг тодорхойлно. $i$-р мөрөнд $m$ бүхэл тоон утга: $x_{i1}, x_{i2}, ..., x_{im}$ $(0 ≤ x_{ij} ≤ k)$ байх ба энд $x_{ij}$ нь $j$-р циклд $i$-р цөмөөр хийгдэх ёстой заавар байна. Хэрвээ $x_{ij}$ нь 0 байвал харгалзах заавар нь «юу ч хийхгүй» байна. Хэрвээ $x_{ij}$ нь 1-c $k$ хүртэлх тоо байвал харгалзах заавар нь «$x_{ij}$ дугаартай санах ойн үүррүү мэдээлэл бич» байна.

Цөмүүд 1-c $n$ хүртэл дугаарлагдсан, ажлын циклүүд 1-с $m$ хүртэл дугаарлагдсан ба санах ойн үүрүүд 1-с $k$ хүртэл дугаарлагдсан.

Гаралт

$n$ мөр хэвлэнэ. $i$-р мөрд $t_{i}$ бүхэл тоон утгыг хэвлэ. Хэрвээ $i$-р цөм түгжигдэхээргүй байвал энэ тоо нь 0 байна эсвэл энэ тоо нь энэ цөм түгжигдэх циклийн дугаартай тэнцүү байна.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4 3 5
1 0 0
1 0 2
2 3 1
3 2 0
Гаралт
1
1
3
0
Оролт
3 2 2
1 2
1 2
2 2
Гаралт
1
1
0
Оролт
1 1 1
0
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...