A. Кассанд оочирлох

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Вася зарим нэг хүнсний бүтээгдэхүүн авахаар дэлгүүр явлаа. Тэр удаан хугацааны турш супермаркет дотор алхасны эцэст түүний сагс бүтээгдэхүүнээр дүүрсэн байлаа. Одоо тэр бүтээгдэхүүний мөнгийг төлөх кассаа сонгох хэрэгтэй.

Супермаркетаас гарах үед $n$ касс байна. Одоогийн байдлаар $i$-р касс дээр аль хэдийнээ $k_{i}$ хүмүүс оочирлосон байна. $i$-р кассанд оочирлож буй $j$-р хүний сагсанд $m_{i, j}$ бүтээгдэхүүн байна. Васягийн мэддэг зүйл нь:

  • касс нэг бүтээгдэхүүнийг уншуулахад 5 секунд зарцуулдаг;
  • касс ямар нэг үйлчлүүлэгчийн бүтээгдэхүүн бүрийг уншуулсаны дараа үйлчлүүлэгчийн мөнгийг авч, түүнд хариулт өгөх 15 секунд шаардлагатай.

Мэдээж хэрэг Вася супермаркетаас аль болох хурдан гарах оочирыг сонгохыг хүсэж байгаа. Кассны аль нэгийг авахад Васяд хэрэгтэй хамгийн бага секундын тоог дэлгэцэнд хэвлэдэг програм бичиж түүнд тусал.

Оролт

Эхний мөр нь дэлгүүрийн кассын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Хоёр дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоонуудыг агуулна: $k_{1}, k_{2}, ..., k_{n}$ ($1 ≤ k_{i} ≤ 100$), $k_{i}$ бол $i$-р кассанд оочирлож буй хүмүүсийн тоо.

Дараагийн $n$ мөрүүдийн $i$-р мөр нь зайгаар тусгаарлагдсан $k_{i}$ ширхэг бүхэл тоонуудыг агуулна: $m_{i, 1}, m_{i, 2}, ..., m_{i, k_{i}}$ ($1 ≤ m_{i, j} ≤ 100$). Эдгээр нь $i$-р кассанд оочирлож буй $j$-р хүний бүтээгдэхүүний тоо.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь Васягийн кассанд очиход хэрэгтэй хамгийн бага секундын тоо.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1
1
1
Гаралт
20
Оролт
4
1 4 3 2
100
1 2 2 3
1 9 1
7 8
Гаралт
100

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд хэрвээ Вася эхний дараалалд очвол тэр $100*5 + 15 = 515$ секундын дараа кассанд очно, гэхдээ хоёрдугаар дарааллыг сонговол түүнд $1*5 + 2*5 + 2*5 + 3*5 + 4*15 = 100$ секунд хэрэгтэй. Гуравдугаар дарааллыг сонговол түүнд $1*5 + 9*5 + 1*5 + 3*15 = 100$ секунд хэрэгтэй ба дөрөвдүгээр дарааллыг сонговол $7*5 + 8*5 + 2*15 = 105$ секунд хэрэгтэй. Тиймээс Вася хоёр эсвэл гуравдугаар дарааллыг сонговол хамгийн хурдан кассан дээр очно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...