B. Тоглоомон нийлбэр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Крис өөрийн тоглоомон блокуудад маш их дуртай байна. Түүний багш Крисээр илүү олон бодлого шийдвэрлүүлэхийг хүссэн, тиймээс тэр Крисийн энэ онцлог дээр тоглохоор шийдсэн.

Крисийн олонлогт яг $s$ блокууд байдаг, блок бүр нь 1-ээс $s$ хүртэл дугаарлагдсан. Крисийн багш блокуудын $X$ дэд хэсгийг авах ба үүнийгээ өөртөө үлдээнэ. Хэрвээ Крис дараах тэнцэтгэлийг хангаж, үлдсэн блокуудаас $Y$ дэд хэсгийг авч чадвал түүнд блокуудыг буцааж өгнө.:

"Та надаар тоглож байна уу?", гэж Крис асуужээ.

Жишээлбэл $s = 8$ байгаа ба Крисийн багш $1$, $4$, $5$ дугаартай блокуудыг авсан. Крисийн олонлог сонгох нэг арга бол $3$, $6$ дугаартай блокуудыг сонгох явдал юм, зургийг харна уу. Дараа нь шаардсан нийлбэрүүд тэнцүү байх болно: $(1 - 1) + (4 - 1) + (5 - 1) = (8 - 3) + (8 - 6) = 7$.

Гэсэн хэдий ч одоо Крисд яг $s = 10^{6}$ блокууд байна. Түүний багшийн сонгосон $X$ олонлог өгөгдсөн бол шаардсан $Y$ олонлогыг олоход Крисд тусал!

Оролт

Оролтын эхний мөр нь нэг бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 5*10^{5}$) тоог агуулна, энэ нь $X$ олонлогын блокуудын тоо. Дарагийн мөрөнд $n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан ялгаатай $x_{1}$, $x_{2}$, $...$, $x_{n}$ ($1 ≤ x_{i} ≤ 10^{6}$) бүхэл тоонуудыг агуулах ба эдгээр нь $X$ олонлогын блокуудын дугаар юм.

Анхааруулга: оролт болон гаралтын хэмжээ нь маш том байж болох учраас таны хэлний удаан гаралтын аргыг ашиглахгүй байна уу. Жишээлбэл C++ хэлэнд (cin, cout) оролт болон гаралтын урсгалуудыг бүү ашигла.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд $Y$ олонлогын блокуудын тоо болох $m$ ($1 ≤ m ≤ 10^{6} - n$) бүхэл тоог хэвлэнэ. Дараагийн мөрөнд шаардсан тэнцэтгэлийг хангах $m$ ширхэг зайгаар тусгаарлагдсан ялгаатай $y_{1}$, $y_{2}$, $...$, $y_{m}$ ($1 ≤ y_{i} ≤ 10^{6}$) бүхэл тоонуудыг хэвлэнэ. $X$ болон $Y$ олонлог огтолцохгүй байх ёстой, өөрөөр хэлбэл бүх $i$, $j$ ($1 ≤ i ≤ n$; $1 ≤ j ≤ m$)-н хувьд $x_{i} ≠ y_{j}$ байна. Хамгийн багадаа нэг шийд үргэлж байна. Хэрвээ олон шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ..

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
1 4 5
Гаралт
2
999993 1000000
Оролт
1
1
Гаралт
1
1000000 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...