A. Таталцлын хүчээр эргэх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Крис өөрийн физикийн хичээлээс уйдсан (хэтэрхий амархан), тиймээс тэр өөрийгөө удирддаг тоглоомон хайрцаг хийсэн байна. Энэ хайрцаг нь онцгой ба татах хүчийг өөрчилдөг чадвартай юм.

Хайрцганд тэгшхэн өрөгдсөн тоглоомон кубуудын $n$ багана байдаг. $i$-р багана нь $a_{i}$ куб агуулна. Эхлээд хайрцагны татах хүч нь кубыг доошоо татна. Крис татах хүчийг өөрчлөхөд, бүх кубууд хайрцагны баруун тал руу татагдана. Зурагт хайрцагт байгаа кубуудын эхний болон эцсийн тохиргоог харууллаа: өөрчлөгдсөн кубуудын тохиргоог улбар шар өнгөөр тодруулсан.

Хайрцаг дахь кубуудын эхний тохиргоо өгөгдсөн байгаа бол татах хүчийг өөрчилсний дараах $n$ багана бүрийн кубуудын тоог ол.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог оруулна, энэ нь хайрцаг дахь багануудын тоо. Дараагийн $n$ мөр нь зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонуудыг агуулна. $i$-р тоо $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 100$) нь $i$-р баганы кубуудын тоог илэрхийлнэ.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоо хэвлэнэ. $i$-р тоо нь татах хүчийг өөрчилсний дараах $i$-р баганы кубуудын тоог юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
3 2 1 2
Гаралт
1 2 2 3 
Оролт
3
2 3 8
Гаралт
2 3 8 

Тэмдэглэл

Эхний жишээний зураг дээр харагдаж байна. Эхний баганын дээд куб нь сүүлийн баганын дээд талруу шилжинэ; хоёр дахь баганын дээд куб нь гурав дахь баганын дээд талруу шилжинэ; эхний баганын голын куб нь хоёр дахь баганын дээд талруу шилжинэ.

Хоёр дахь жишээний хувьд татах хүчийг өөрчлөхөд багануудын өндөр өөрчлөгдөхгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...