B. Марафон

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера Берландын марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Марафон гүйлтийн талбайг тал бүрийн урт нь $a$ байх хавтгайн квадрат дүрсээр илэрхийлж болох ба зүүн доод булан нь $(0, 0)$ координат дээр байна. Квадратын талууд координатын тэнхлэгүүдтэй параллель.

Марафон гүйлтэнд их хол зам туулах тул Валерад уралдааны үеэр нэмэлт ус хэрэг болов. Валерагийн дасгалжуулагч түүнийг $d$ метр зам туулах тутамд ус өгч байв. Валера $(0, 0)$ цэгээс эхлэн цагийн зүүний эсрэг чиглэлд гүйж байгаа. Тиймээс Валера уралдаан эхлээд $a$ метр гүйгээд $(a, 0)$ цэгт хүрнэ. Мөн уралдааны замын урт $nd + 0.5$ метр байв.

Валерад туслахын тулд Валерагийн дасгалжуулагч хаана хаана очих ёстойг олж өгч тусална уу. Өөрөөр хэлбэл Валерагийн $d, 2d, ..., nd $ метр гүйн очих газруудын координатуудыг олж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд $a$ ба $d$ $(1 ≤ a, d ≤ 10^{5})$ гэсэн тоонууд таслалаас хойш $4$ орны нарийвчлалтайгаар зайгаар тусгаарлагдан байна. $a$ нь талбайн талын уртыг илэрхийлнэ. $d$ нь Валерагийн ус авахын тулд гүйх ёстой замын уртыг илэрхийлнэ.

Хоёр дахь мөрөнд Валерагийн авах усны тоог илэрхийлэх $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ гэсэн бүхэл тоо байна.

Гаралт

$n$ мөрөнд хариуг хэвлэнэ. Мөр бүрт $x_{i}$ ба $y_{i}$ тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ. Энэ нь Валера $i$ дэх усаа $(x_{i}, y_{i})$ координатад авсаныг илэрхийнэ. Хариуг абсолют алдаа нь $10^{-4}$-аас хэтрэхгүй байхаар ол.

Энэхүү бодлогын гаралт маш том хэмжээтэй байх тул C++ хэлэнд cout хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
2 5
2
Гаралт
1.0000000000 2.0000000000
2.0000000000 0.0000000000
Оролт
4.147 2.8819
6
Гаралт
2.8819000000 0.0000000000
4.1470000000 1.6168000000
3.7953000000 4.1470000000
0.9134000000 4.1470000000
0.0000000000 2.1785000000
0.7034000000 0.0000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...