A. Валера ба X

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера бол бяцхан хүү юм. Өчигдөр тэр сургууль дээрээ математикийн маш том ажил авсан учраас Англи хэлнийхээ цагаан толгойг бэлдэх хангалттай цаг гараагүй байна. Харамсалтай нь өнөөдөр түүний Англи хэлний багш цагаан толгойн тест авахаар болов. Тестэн дээр Валера цаасны квадрат хэсэг авав. Квадратын талын урт $n$-тэй тэнцүү ($n$ бол сондгой тоо) ба квадратын нүд бүр нь Англи цагаан толгойн ямар нэг жижиг үсэг агуулна.

Хэрвээ цаасан дээр үсэгнүүд "$X$" үсэг хэлбэрээр бичигдсэн бол Валера мэдэх хэрэгтэй. Валерагийн багш бодохдоо цаасан дээрх үсэгнүүд "$X$" хэлбэрийнх бол:

  • квадрат цаасны хоёр диогналийн бүх үсэгнүүд ижил үсэг;
  • квадрат цаасны бусад бүх хэсэг (диогналиас бусад хэсэг) диогналийн үсэгнээс өөр ижил үсэг агуулсан байх ёстой.

Тайлбарласан үйлдлийг хийж дуусгах програм бичихэд нь түүнд тусал.

Оролт

Эхний мөр нь $n$ ($3 ≤ n < 300$; $n$ бол сондгой тоо) бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөр бүр нь $n$ ширхэг Англи жижиг үсэг агуулна.

Гаралт

Хэрвээ цаасан дээрх үсэгнүүд нь "$X$" хэлбэрийнх бол "$YES$" гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$NO$" гэж хэвлэнэ. Тэмдэгт мөрүүдийг хашилтгүй хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
xooox
oxoxo
soxoo
oxoxo
xooox
Гаралт
NO
Оролт
3
wsw
sws
wsw
Гаралт
YES
Оролт
3
xpx
pxp
xpe
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...