B. Дараалсан моднууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Английн хатан хааны цэцэрлэгт дараалcан $n$ мод ургадаг. Ерөнхийдөө зүүн талаасаа $i$-р $(1 ≤ i ≤ n)$ модны өндөр $a_{i}$ метр байна. Өнөөдөр хатан цэцэрлэгийнхээ үзэмжийг шинэчилэхээр шийдсэн байна. Тэр моднуудын өндөрт дараах нөхцлийг тавьсан: бүх $i$-н $(1 ≤ i < n)$ хувьд $a_{i + 1} - a_{i} = k$ байх ба $k$ бол хатны сонгосон тоо юм.

Гэвч хатан хааны цэцэрлэгч машин биш учраас тэр даруйдаа хатны хүслийг биелүүлж чадахгүй! Нэг минутанд цэцэрлэгч ямар нэг эерэг бүхэл өндөртэй модны модны өндрийг бууруулж эсвэл ямар нэг эерэг бүхэл өндөртэй модны өндрийг өсгөж чадна. Хатан хааны цэцэрлэгч түүний эзний хүсэлтйг хамгийн бага минутанд хэрхэн биелүүлэх вэ?

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонуудаас бүрдэнэ: $n$, $k$ ($1 ≤ n, k ≤ 1000)$. Хоёр дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 1000$) тооноос бүрдэнэ. Энэ нь дараалсан моднуудын өндөр юм.

Гаралт

Эхний мөрөнд $p$ бүхэл тоог хэвлэнэ. Энэ бол цэцэрлэгчид хэрэгтэй минутын хамгийн бага тоо. Дараагийн $p$ мөрүүдэд түүний үйлдлүүдийн тодорхойлолтыг хэвлэнэ.

Хэрвээ цэцэрлэгч зүүнээсээ $j$-р ($1 ≤ j ≤ n$) модны өндрийг $x$ $(x ≥ 1)$ метрээр өсгөхийг хүсвэл харгалзах мөрөнд "$+ j x$" гэж хэвлэнэ. Хэрвээ цэцэрлэгч $j$-р ($1 ≤ j ≤ n$) модны өндрийг $x$ $(x ≥ 1)$ метрээр бууруулахыг хүсвэл харгалзах мөрөнд "$- j x$" гэж хэвлэнэ.

Үйлдлийн хамгийн бага тоогоор моднуудын дарааллыг хийх олон арга байдаг бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 1
1 2 1 5
Гаралт
2
+ 3 2
- 4 1
Оролт
4 1
1 2 3 4
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...