C. Баг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Одоо бол олимпиадын үе. Ваня болон Игор нар програмын олимпиадад оролцох өөрсдийн багийг бүрдүүлэхээр шийдсэн. Тэд ахлах сургуулиасаа хойш сайн найзууд байсаар ирсэн ба, энэ нь ямар нэгэн байдлаар багаар ажиллахад нь тэдэнд тусалж чадна гэж найдаж байна.

Олимпиад бүрт Ваня өөрийн тоглодог тоонуудтай картаа авдаг. Тэр зөвхөн 0 болон 1-н тоо агуулсан картууд авдаг. Хөвгүүд их мухар сүсэгтэй бөгөөд тэд бодохдоо хэрвээ бүх картуудыг дараах байдлаар тавьж чадвал тэд олимпиадад амжилттай орж чадна гэж боддог:

  • дараалалд аль ч зэргэлдээх картууд хоёулаа тэгтэй байж болохгүй;
  • нэгийн тоо агуулсан дараалалсан гурван карт байж болохгүй.

Өнөөдөр Ваня $n$ ширхэг тэгтэй карт, $m$ ширхэг нэгийн тоотой карт авсан. Найзууд картуудын тоог дурдсан байдлаар бүх картуудыг хэрхэн тавих талаар сайн мэдэхгүй байна. Тэдэнд картыг шаардлагатай байдлаар зохион байгуулахад нь тусал, эсвэл боломжгүй бол ийм байдлаар карт зохион байгуулах боломжгүй гэж залуусд хэл.

Оролт

Эхний мөр нь хоёр бүхэл тоо агуулна: $n$ ($1 ≤ n ≤ 10^{6}$) тэгийн тоотой картуудын тоо; $m$ ($1 ≤ m ≤ 10^{6}$) 1-н тоо агуулсан картуудын тоо.

Гаралт

Нэг мөрөнд ямар нэгэн зайгүйгээр шаардлагатай тэг болон нэгийн дарааллыг хэвлэнэ. Ийм дараалал олох боломжгүй бол -1 гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 2
Гаралт
101
Оролт
4 8
Гаралт
110110110101
Оролт
4 10
Гаралт
11011011011011
Оролт
1 5
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...