A. Ваня ба хөзрүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ваня тоглох дуртай. Тэр ч бүү хэл түүнд тоглодог тусгай хөзрийн цуглуулга байдаг. Хөзөр бүр дээр нэг бүхэл тоо байна. Энэ тоо нь эерэг, сөрөг болон тэгтэй тэнцүү байж болно. Нэг хязгаарлалт нь хөзөр дээрх тоо бүрийн абсолют утга нь $x$-ээс хэтрэхгүй байна.

Наташа Ваняг удаан тоглоход дургүй, иймээс тэр Ванягийн бүх хөзрийг нуусан. Ваня гуниглаж хөзрөө хайж эхлэсэн боловч тэднээс зөвхөн $n$ хөзөр олжээ. Ваня тэнцвэрт дуртай учраас бүх олсон хөзөр дээрх тоонуудын нийлбэрийг тэгтэй тэнцүүлэхийг хүссэн. Нөгөөтэйгүүр тэр хөзрөө хайсаар их ядарсан байна.

Та хүүд нийлбэрийг тэгтэй тэнцүү болгоход хэрэгтэй хөзрүүдийн хамгийн бага тоог хэлж туслана уу.

Та Ваняд эхлээд $ - x$-ээс $x$ хүртэл дугаарлагдсан хязгааргүй олон хөзөр байгаа гэж бодно.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоо байна. $n$ $(1 ≤ n ≤ 1000)$ нь олсон хөзрүүдийн тоо ба $x$ $(1 ≤ x ≤ 1000)$ нь хөзрөн дээрх тооны хамгийн их абсолют утга. Хоёр дахь мөрөнд олсон хөзрүүд дээрх тоонууд болох $n$ ширхэг бүхэл тоог зайгаар тусгаарлагдсан оруулна. Эдгээр тоонуудын абсолют утга нь $x$-ээс хэтрэхгүй байна.

Гаралт

Бодлогын хариулт болох нэг тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 2
-1 1 2
Гаралт
1
Оролт
2 3
-2 -2
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээнд, Ваня -2 тоотой нэг хөзөр олох хэрэгтэй.

Хоёр дахь жишээнд, Ваня 2 тоотой хоёр хөзөр олох хэрэгтэй. Түүний алдсан хөзрүүд дээрх тоонуудын абсолют утга нь 3-аас хэтрэхгүй байх ёстой тул нэг хөзөр олж чадахгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...