A. Инна ба сонгох хувилбарууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сонголт хийх ямар нэг зүйл үргэлж байдаг! Харин одоо Инна "Noughts and Crosses"-н оронд энэ тоглоомонд сонголтын маш ер бусын шинэчлэлт хийхээр болов. Тоглоомын дүрмийг доор харууллаа:

Энэ тоглоомыг нэг хүн тоглодог. Тоглоомыг эхлэхээсээ өмнө хүснэгтийн мөрөнд 12 картыг дараалан тавина. Карт бүр нь "$X$" эсвэл "$O$" тэмдэгтэй байна. Тэгээд тоглогч $a$ ба $b$ $(a*b = 12)$ хоёр эерэг бүхэл тоог сонгоод, хүснэгтийг $a × b$ хэмжээтэй болгож картуудыг дараах байдлаар тавина: хүснэгтийн эхний мөрөнд эхний $b$ картуудыг, хоёр дахь мөрөнд хоёр дахь $b$ картуудыг гэх мэтчилэн сүүлийн $b$ картуудыг хүснэгтийн хамгийн сүүлийн ($a$-дугаар) мөрөнд тавина. Хэрвээ хүснэгтийн аль нэг баганан дахь бүх картууд "$X$" тэмдэгтэй бол тоглогч хожно. Эсрэг тохиолдолд хожигдоно.

Инна аль хэдийнээ хүснэгтийн мөрөнд 12 картыг дараалан тавьсан байна. Гэвч харамсалтай нь тэр $a$, $b$ тоонуудыг хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа юм. Тоглоомонд хожиход нь түүнд тусал: түүнд $a, b$ тооуудыг сонгох бүх боломжит аргуудыг хэвлэж өгөх ба тэр сонгоод хожно.

Оролт

Оролтын эхний мөр нь $t$ $(1 ≤ t ≤ 100)$ бүхэл тоог агуулна. Энэ утга нь оруулах туршилтын өгөгдлийн олонлогийн тоог харуулна. Дараа нь тусдаа мөрүүдэд $t$ туршилт бүрийн тодорхойлолт байна.

Туршилтын тодорхойлолт нь 12 тэмдэгттэй тэмдэгт мөр байх ба тэмдэгт бүр нь "$X$" эсвэл "$O$" байна. Тэмдэгт мөрийн $i$-р тэмдэгт нь эхнээсээ $i$-р картад бичигдсэн тэмдэгтийг илэрхийлнэ.

Гаралт

Туршилт бүрийн хувьд туршилтын хариуг нэг мөрөнд хэвлэнэ. Мөрийн эхний тоо нь $a, b$ хосуудыг сонгох ялгаатай аргуудын тоог илэрхийлнэ. Дараа нь энэ мөрөндөө хосуудыг $a$x$b$ хэлбэрээр, эхний парамертын ($a$) өсөх дарааллаар хэвлэнэ. Хосуудыг мөрөнд хоосон зайгаар тусгаарлана.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
OXXXOXOOXOOX
OXOXOXOXOXOX
XXXXXXXXXXXX
OOOOOOOOOOOO
Гаралт
3 1x12 2x6 4x3
4 1x12 2x6 3x4 6x2
6 1x12 2x6 3x4 4x3 6x2 12x1
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...