B. Авилгал ба тоо

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алексей бол грей риалитигаар өвчилсөн Берландын шинэхэн элсэгч. Орчин үед маш олон их сургуультай учир Алексей ямар мэргэжил сонгохоо шийдэж чадахгүй төөрөгдөлд орсон байна. Сургуульд түүний бүх хичээлийн дүн тааруу байсан ба төгсөлтийн сертификат олж авах боломж олгосон баян эцэг эхдээ л баярлаж байв.

Өндөр боловсрол олгодог институт бүр элсэлтийн хураамж болгож шинэ оюутнуудаас тогтсон хэмжээ бүхий $n_{i}$ берублийг сайн дурын хандив болгож авдаг нь нөхцөл байдлыг улам хүндрэлтэй болгож байна. Тэр $n_{i}$-ээс ихийг төлж чадахгүй учир нь ингэж төлвөл төлсөн мөнгө болон $n_{i}$-ний зөрүүг хахууль гэж үзнэ.

Захирал бүр ялгаатай буюу өөрийн их сургуулийн дүрэмт хувцсыг өмссөн байна. Түүнчлэн дүрэмт хувцасны халааснуудад $r_{i}$-с их дүнтэй зооснуудыг хийх боломжгүй. Хэрвээ хүн бүхэн захиралд жижиг зооснууд өгөх юм бол эдгээр зооснууд их жинтэй болж халаас урагдах учраас захирал ч мөн халаасандаа $l_{i}$-ээс бага дүн бүхий зооснуудыг авч явахгүй. Мөн хандивыг зөвхөн $x$ берублийн зоосоор л төлөх боломжтой ба энд $l_{i} ≤ x ≤ r_{i}$ байх ба Берландад дурын бүхэл тоон үнэ бүхий зооснуудыг ашигладаг. Алексей ялгаатай үнэ бүхий зооснуудыг ашиглаж болох ба нэг үнэ бүхий хэдэн ч зоос ашиглаж болно. Алексей эхлээд иймэрхүү зүйлсийн эсрэг зогсож байхдаа бүх сургууль түүнийг зөвшөөрөх боломжгүй гэдэгтэй эвлэрсэн. Алексей армид явахаас маш их айж байна (тэр удаан хугацаанд ногоон дүрэмт хувцас өмсөхийг хүссэн ч гэсэн түүний аав армийн дээрэмчид түүнийг зодох ба аав нь түүний аюулгүй байдлыг баталгаатай хангаж чадахгүй гэж хэлсэн). Ингээд Алексей ангиа хурдан сонгож болохоор яг аль сургуулиудад орж чадахаа мэдэхийг хүсч байна.

Алексейд төрөл бүрийн хязгааргүй тооны зоос байгаа буюу түүнийг мөнгөнд баригдахгүй байх боломж олгосон эцэг эхэд нь талархья.

Өөрөөр хэлбэл танд тус бүр нь $n_{i}, l_{i}, r_{i}$ тоонуудыг агуулсан $t$ хүсэлт өгөгдөнө. Асуулга бүрийн хувьд та $l_{i}$-с $r_{i}$ хүртэлх бүхэл тоон берубль үнэ бүхий зооснуудыг ашиглаад нийлбэр нь яг $n_{i}$ берубль болох боломжтой эсэхийг хэлэх хэрэгтэй. Та ялгаатай үнэ бүхий зооснуудыг ашиглаж болно. Дурын үнэ бүхий зоосыг хэдэн ч удаа ашиглаж болно.

Оролт

Эхний мөрөнд их сургуулиудын тоо буюу $t$, ($1 ≤ t ≤ 1000$) байна. Дараагийн $t$ мөр бүрт зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоо $n_{i}, l_{i}, r_{i}$ ($1 ≤ n_{i}, l_{i}, r_{i} ≤ 10^{9}; l_{i} ≤ r_{i}$) байна.

Гаралт

Асуулга бүрийн хувьд хэрвээ Алексей тус сургуульд орж чадахаар бол "$Yes$" бусад тохиолдолд "$No$" гэсэн үгийг нэг мөрөнд хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
5 2 3
6 4 5
Гаралт
Yes
No

Тэмдэглэл

Та эхний их сургуульд 2 берублийн үнэтэй нэг, 3 берублийн үнэтэй нэг гээд нийт хоёр зоосны хандив өгөх боломжтой. Хоёр дахь их сургуульд хандив өгөх боломжгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...