A. Хэсгүүд дээрх өөрийн цэгүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бидний хуучин найз Алексей эцэст нь Берландын нийслэл N Хотын их сургуульд элссэн. Алексей аавдаа түүнд амьдрах газар олж өгөхийг хүссэн боловч түүний аав нь Алексейд энэ нь санхүүгийн бие даасан байдлын туршлага олж авахад хамгийн тохиромжтой цаг гэж хэлсэн. Ингээд Алексей дотуур байранд амьдарч байгаа.

Дотуур байр яг нэг шулуун хатаагчтай ба энэ нь $100$ см урттай дээр нь хувцас өлгөж хатаадаг олс байна. Хатаагч нь координатын системтэй ба хамгийн зүүн талын төгсгөл нь $0$ координаттай бол эсрэг төгсгөл нь $100$ координаттай. Ерөнхийдөө их сургууль $n$ оюутантай. Эрхлэгчийн оффис $i$-р оюутныг хатаагчны $(l_{i}, r_{i})$ хэсгийг хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч эрхлэгчийн оффисийн үйлдлүүд зөрчилтэй байдаг ба одоо хатаагчийн нэг хэсэг олон оюутанд хамаарагддаг болсон.

Алексей өөрийнх нь хувцасанд хэн нэгэн хүрэхэд дургүй. Энэ нь хэн нэгний хувцас түүний хувцасанд хүрэх боломжгүй болгохыг хүссэн шалтгаан юм. Ингээд Алексей бусад $(n - 1)$ оюутнууд хувцсаа хатааж чадахааргүй байхаар ашиглаж болох хатаагчийн хэсгүүдийн нийт урт нь ямар байхыг сонирхсон. Түүнд туслана уу. Алексей хамгийн хүндлэлтэй оюутан ба 1 дугаартай.

Оролт

Оролтын эхний мөрөнд эерэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 100$) байна. $(i + 1)$-р мөрөнд бүхэл тоон утга $l_{i}$ ба $r_{i}$ ($0 ≤ l_{i} < r_{i} ≤ 100$) байх ба $i$-р оюутанд зориулсан харгалзах хэсгийн төгсгөлийн цэгүүд байна.

Гаралт

Нэг мөрөнд Алексейн хэсгийн доторх ба бусад хэсгүүдийн гадна байх хатаагчийн хэсгүүдийн уртуудын нийлбэртэй тэнцүү $k$ тоог хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
0 5
2 8
1 6
Гаралт
1
Оролт
3
0 10
1 5
7 15
Гаралт
3

Тэмдэглэл

Хүрч байгаа хэсгүүдэд хатааж буй хувцаснууд чухал биш. Жишээ нь ($(0, 1)$ ба $(1, 2)$) нь шүргэлцэж байгаа ч, асуудал үүсгэхгүй.

Эхний жишээн дээр Алексей зөвхөн $(0, 1)$ хэсгийг л ашиглаж болно. Ийм тохиолдолд түүний хувцас $(1, 6)$ ба $(2, 8)$ хэсгүүдэд байгаа хувцаснуудад хүрэхгүй. $(0, 1)$ хэсгийн урт нь 1.

Хоёр дахь жишээн дээр Алексей хувцаснуудаа $(0, 1)$ ба $(5, 7)$ хэсгүүдэд хатааж болно. Сегментүүдийн нийт урт 3 байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...