D. Биеийн тамир ба талх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

SESC-ийн биеийн тамирын багш бол бараг л математикийн багш. Түүний хамгийн дуртай математикийн сэдэв бол прогресс. Иймээс багш сурагчдыг арифметик прогресс үүсгэж байхаар өндрийнхөө өсөх дарааллаар жагсахыг хүсдэг.

Ингэхийн тулд биеийн тамирын багш гал тогооноос маш их шидэт талх захиалсан. Шидэт талх нь хоёр төрлөөр ирнэ: сурагч эхний төрлийн нэг шидэт талхыг идэхэд түүний өндөр нэгээр нэмэгдэнэ, харин хоёр дахь төрлийн нэг шидэт талхыг идэхэд түүний өндөр нэгээр буурна. Мэдээж биеийн тамирын багш сурагчдынхаа биеийн байдалд санаа тавих ба сурагчдадаа хэт их талх идүүлэхийг хүсэхгүй байна. Илүү тодорхой хэлбэл багш нэг сурагчийн идэх талхны тоог хамгийн бага байлгахыг хүсч байна.

Багшийн зорилгыг биелүүлэхийн тулд зарим сурагчдын идэх хэрэгтэй талхнуудын хамгийн их тоог олоход багшид туслана уу. Мөн зорилгыг биелүүлэх боломжит замуудын нэгийг ол, өөрөөр хэлбэл хамгийн намхан сурагчийн өндөр болон гарч буй прогрессийн алхмыг ол.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 10^{3}$) байх буюу сурагчдын тоо байна. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоо байх буюу сурагчдын өндөр байна. Нэг сурагчийн өндрийн үнэмлэхүй утга нь $10^{4}$-с ихгүй байна.

Гаралт

Эхний мөрөнд багшийн зорилгыг биелүүлэхийн тулд нэг сурагчийн идэх хамгийн их талхны тоог хэвлэ. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоог хэвлэх ба эдгээр нь хамгийн намхан сурагчийн өндөр болон үүссэн прогрессийн алхам юм. Прогрессийн алхам нь сөрөг биш тоо байх ёстой гэдгийг санаарай.

Хэрвээ хэд хэдэн шийдэл байвал алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5
-3 -4 -2 -3 3
Гаралт
2
-3 1
Оролт
5
2 -3 -1 -4 3
Гаралт
1
-4 2

Тэмдэглэл

Эхний жишээг харцгаая. Бид дараах аргыг хэрэгжүүлж болно:

  • 1-р сурагч талх идэхгүй, түүний өндөр -3 байна;
  • 2-р сурагчид эхний төрлийн хоёр талх өгнө, түүний өндөр -2 болно;
  • 3-р сурагчид эхний төрлийн хоёр талх өгнө, түүний өндөр 0 болно;
  • 4-р сурагчид эхний төрлийн хоёр талх өгнө, түүний өндөр -1 болно;
  • 5-р сурагчид хоёр дахь төрлийн хоёр талх өгнө, түүний өндөр 1 болно.

Ингээд харвал тэд өндрийнхөө өсөх дарааллаар жагсвал арифметик прогресс үүсгэнэ: -3, -2, -1, 0, 1. Хамгийн намхан сурагчийн өндөр -3 байх ба прогрессийн алхам нь 1 байна. Нэг сурагчийн идэх талхны хамгийн их тоо нь 2 байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...