B. Маш гоё тоо

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Багш маань бидний түвшинг нилээд ахисан гэж боджээ. Одоо бид савх тоолохын оронд аравтын бичлэг ашиглаж чадахаар болов. Шалгалтын дараа багш бидэнд "маш гоё тоо" үзүүлнэ гэж амласан. Гэхдээ тэрхүү тоог бичсэн цаасаа ажлынхаа өрөөнд үлдээчихэж гэнэ.

Багшийн санаж байгаагаар "маш гоё тоо" нь эерэг, тэгээр эхлээгүй, яг $p$ оронтой ба хэрэв бид хамгийн сүүлийн цифрийг аван хамгийн урд нь байрлуулвал эхний тооноос $x$ дахин том тоо гарч ирдэг байна. Эдгээр чанаруудыг хангах тоонуудаас хамгийн бага нь багшийн "маш гоё тоо" юм.

Багшийн ажлын өрөө нилээд хол бөгөөд багш маань тийм ч залуухан биш. Бид нэгэнт шалгалтаа амжилттай өгсөн учир "маш гоё тоо"-г харах ёстой байв. Бидэнд "маш гоё тоо"-г олоход туслаарай!

Оролт

Ганц мөрөнд $p$, $x$ ($1 ≤ p ≤ 10^{6}, 1 ≤ x ≤ 9$) бүхэл тоонууд байна.

Гаралт

Хэрэв багш алдсан буюу тийм тоо байдаггүй бол "Impossible" гэж хэвлэ. Бусад тохиолдолд "маш гоё тоо"-г хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
6 5
Гаралт
142857
Оролт
1 2
Гаралт
Impossible
Оролт
6 4
Гаралт
102564

Тэмдэглэл

Жишээ 1: $142857 \cdot 5 = 714285$.

Жишээ 2: Нэг оронтой тоог хоёроор үржүүлэхэд уг тоо өөрөө гарах боломжгүй тул хариу "Impossible".

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...